БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
Демакотыг эмгэгтэй хэсэгт хүрэлцэхүйц хэмжээгээр өдөрт 1 болон шаардлагатай бол түүнээс олон удаа түрхэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хэрэглэх заалт:
- Демокотыг арьсны үрэвсэлт болон харшлын дараах өвчнүүдийн үед хэрэглэнэ. Үүнд: Архаг болон хурц экзем, харшлын дерматит, хажирст дерматит, склеородерматит, арьсны гуужилт, эритродерм, чонон хөрвөс, загатнаа болон нарны харшил.
- Демокотыг мөн түлэгдэлтийн 1 – р зэрэг, шавжинд хазуулах, дерматофитоз, бактерийн хоёрдогч халдвараас үүссэн дерматит зэрэгт хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
Найрлага: 1 гр тосон түрхлэгийн агууламж :
v Идэвхитэй найрлага
- Бетаметазон дипропионат…………………………………………. 0,64 мг
- Клотримазол …………………………………………………………….. 10 мг
- Гентамицин сульфат ……………………………………………………. 1 мг
v Идэвхигүй найрлага
- Пропилен гликол ………… …………………………………………. 101 мг
- Стеарил алкохол………………………………………………………… 46 мг
- Цетил алкохол…………………………………………………………… 46 мг
- Шингэн параффин……………………………………………………….84 мг
- Өтгөрүүлсэн глицерин……………………………………………….. 20 мг
- Сорбитан моностеарат…………………………………………….. 22,5 мг
- Полисорбат 60 …………………………………………………………. 0,25 мг
- Метиллпарагидроксибензоат …………………………………. 0,15 мг
- Цэвэршүүлсэн ус………………………………………………………. 1 гр хүртэл тус тус агуулна.
Тодорхойлолт: Цагаан өнгөтэй нэгэн төрлийн крем
АНХААРУУЛГА
Анхааруулга:
- Жирэмсэн үеийн хэрэглээ :
Лабораторийн амьтанд демакотыг хэрэглэхэд урагт хортой нөлөө үзүүлж байсан. Энэ кремийг жирэмсэн эмэгтэйд хэрэглэхэд урагт хортой нөлөө үзүүлэх эсэхийг тодруулсан хяналттай , хангалттай нотолгоотой судалгаа байхгүй.
- Хүүхдэд хэрэглэх:
Удаан хугацааны кортикостероидын эмчилгээ нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөө үзүүлж болзошгүй.
- Өвчтөнд зориулсан мэдээлэл
– Демакот нь зөвхөн арьсанд зориулагдсан учраас нүдэнд хэрэглэж болохгүй.
– Энэхүү кремийн найрлагад орсон пропиленгликоль нь харшлыг үүсгэж болзошгүй бодис юм . Энэхүү кремийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Ер нь хэрэглэхгүй.
Болгоомжлол:
- Ерөнхий
– Демакотыг их хэмжээгээр удаан хэрэглэхэд кортикостероид гормоныг уух болон параэнтерал замаар хэрэглэсэнтэй адил системийн нөлөө үзүүлнэ.
– Хэсэг газрын хатингаршил
– Хэрвээ шинж тэмдэг сайжирвал өөр зөөлөн эмийг хэрэглэх хэрэгтэй.
– Хэрвээ загатнах, халуун оргих, хавдах, цэврүүтэх шинж тэмдэг тохиолдвол кремийг хэрэглэхээ зогсооно.
– Удаан хугацаагаар хэрэглэж болохгүй.
- Бусад
– Хэрвээ өвчний шинж тэмдэг сайжрахгүй бол өвчтөн эмээ уухаа зогсоох хэрэгтэй.
– Өвчний шинж тэмдэг арилсаны дараа өвчтөн тосон түрхлэгээ хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.
– Энэхүү крем нь зөвхөн эмчилгээнд хэрэглэгдэнэ.
– Демакотын тун ихэдвэл псориатик эритродерм, идээт псориаз өвчтөний эмчилгээний явцад болон эмчилгээг зогсоосны дараа тохиолдож болно.
Хориглох заалт:
- Демакот кремийг дараах нөхцөлүүдэд хэрэглэж болохгүй. Үүнд:
– Ил шарх болон салст бүрхүүлд
– Бактери мөөгөнцөр болон вирусын халдварын үед
– Тосон түрхлэгийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст
– Чихний гадна талын экзамотик үрэвсэлд
– Арьсны хавдартай хүмүүс
– Стрептомицин, канамицин, гентамицин, неомицин, бацитрацин зэрэг аминогликозидын бүлгийн антибиотикт хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхгүй .
Эмийн харилцан үйлчлэл: Одоогоор илрээгүй
Гаж нөлөө:
- Бусад арьсны шинж тэмдгүүд: стероид батга , атроподерм, гематолангиози, дерматит /эритродерм, арьсны гүвдрүү, холцруутах/, нөсөөгүйтэх, ихтиозиформ
- Хэт мэдрэгшил: тууралт
- Өнчин тархи бөөрний дээд булчирхайн систем: өнчин тархи бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа буурах
- Нүд: нүдний даралт ихсэх (глауком)
- Бактерийн нөлөөлөл: мэдрэг бус бактериар үүсгэгдсэн халдвар
- Бөөр: бөөрний эмгэгшилүүд
- Хамар залгиур: сонсгол муудах зэрэг гаж нөлөө гарч болзошгүй
Хадгалах нөхцөл :
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
- Гэрлээс хамгаалан сэрүүн газар хадгална
- Бусад эмтэй андуурагдахаас хамгаалан гаднах сав боодлыг нь өөрчилж болохгүй
- Өрөөний хэмд сайн таглаатай саванд хадгална
- 250 С – с бага хэмд нарны гэрлээс хамгаалан хадгална.