Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- 1 бүтэн түлхэгч үтрээний кремийг унтахын өмнө хэрэглэх нь тохиромжтой бөгөөд ээлж эмчилгээ 3-7 өдөр үргэлжилнэ
Дэлгэрэнгүй
- Бактерийн гаралтай үтрээний үрэвсэлд хэрэглэнэ
Орц
- Үйлчлэгч бодис: Клиндамицин (клиндамицин фосфатын төрлүүдэд) 20,0 мг
- Туслах бодисууд: Сорбитан моностеарат, полисорбат 60, пропиленгликоль, стеариний хүчил, цетостеарилийн хүчил, цетилпальмитат, эрдэстэй тос,бензилийн спирт, цэвэр ус
Санамж
- Цээрлэлт:Клиндамицин болон линкомициний бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс
- Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл: Клиндамицин ба линкомициний хооронд тэсвэрт чанарын зөрөө байдаг. In vitro нөхцөлд клиндамицин ба эритромицин нь хоорондоо антогонист үйлдэл үзүүлдэг. Клиник шинжилгээгээр эдгээр эмүүд нь фармакодинамик, фармакокинетикийн ямар ч харилцан үйлчлэл илрээгүй. Бусад эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэсэн тухай мэдээлэл байхгүй. Үтрээгээр хэрэглэхдээ бусад эмүүдтэй хамт хэрэглэх зөвшөөрөгдөөгүй
- Онцгой заалт: Trichomonas vaginalis, Chlamydia trachomatis, N.gonorrhoeae, Candida albicans, Nerpes simplex virus зэрэг нь вульвовагинит үүсгэдэг учир тохиромжтой лабораторийн аргын тусламжтай үзэж бэлдмэлийг хэрэглэх эсэхийг шийдэх ёстой. Мэдрэг биш бичил биетнүүд ялангуяа хөрөнгө төст мөөгөнцөрүүдийн өсөлт үржлийг дарангуйлах тул клиндамицинийг үтрээгээр хэрэглэж болно. Хүнд суулгалт, псевдомембраноз колит зэргийн үед клиндамицинийг уух болон тарьж хэрэглэнэ. Удаан хугацаагаар суулгалт илэрсэн үед шаардлагатай эмчилгээ болон оношлогооны арга хэмжээ авч бэлдмэлийг хэрэглэнэ. Өвчтөнд эмчилгээ хийж байх үед бэлгийн харьцаанд орохгүй байх, үтрээгээр бусад эмийн бэлдмэлийг (тампон, бургуй) хэрэглэхгүй байхыг зөвлөнө. Бэлдмэлд агуулагдах бодисууд нь латекс болон каучукаар хийсэн зүйлийн бат бэх чанарыг бууруулах тул иймд үтрээгээр эмчилгээ хийж байх үед бэлгэвч, үтрээний үүсгэврийн эсрэг хэрэгсэл ба бусад эмийн бэлдмэлийг хэрэглэж болохгүй
- Автомашин болон техниктэй ажиллах чадварт нөлөөлөх нь: Далацин үтрээний тосон түрхлэгийн бэлдмэл нь техниктэй ажиллах болон автомашин жолоодох чадварт нөлөө үзүүлэхгүй