Shopping cart

Далацин 100 мг

Category:

64,200 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Үтрээний лааг 1 ширхгээр унтахын өмнө хэрэглэх нь тохиромжтой бөгөөд эмчилгээ 3 өдөр үргэлжилнэ

Дэлгэрэнгүй

  • Бэлдмэлийг бактерийн гаралтай үтрээний үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ

Орц

  •  Үйлчлэгч бодис: Клиндамицин (клиндамицины фосфат) 100мг
  • Туслах бодис: Хатуу тос (Witepsol H-32, триглицерид, диглицерид, моноглицеридийн холимог) тус тус агуулагдана. Дүрслэл: Цагаан буюу цагаавтар өнгөтэй, гөлгөр гадаргуутай, торпед хэлбэрийн хатуу лаа

Санамж

  • Цээрлэлт: Клиндамицин, линкомицинд болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ
  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Бэлдмэлийг жирэмсний II ба III дахь 3 сард үтрээнд хийж хэрэглэхэд ургийн төрөлхийн гаж хөгжил үүсэх давтамжийн ихсэлт ажиглагдаагүй. Далацин үтрээний лааг жирэмсний II ба III дахь 3 сард үтрээнд хийж хэрэглэхэд (жирэмсэн эмэгтэйд лаа хэрэглэсэн тусгай судалгаа хийгдээгүй боловч) урагт сөргөөр нөлөөлөх магадлал бага. Жирэмсний I дэх 3 сард бэлдмэлийг хэрэглэсэн хангалттай судалгаа хийгдээгүй учир далацин лааг энэ үед зөвхөн бэлдмэлийн эмчилгээний үр нөлөө нь урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай байгаа тохиолдолд туйлын заалтаар хэрэглэж болно.Клиндамициныг үтрээнд хийж хэрэглэх үед тэрээр хөхний сүүтэй ялгардаг эсэх нь тодорхойгүй. Харин түүнийг ууж болон тарьж хэрэглэх үед хөхний сүүнд илэрдэг учир бэлдмэлийг үтрээний лаа хэлбэрээр хөхүүл үед хэрэглэх эсэхийг эмчилгээний үр нөлөө болон эрсдлийг харьцуулж үзсэний дараа шийднэ