Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Венийн судсанд дуслаар хийх: Бүтээгдэхүүнийг дагалдах уусгагчаар нь найруулсны дараа 100 мл физиологийн уусмал эсвэл 5% глюкозын уусмалтай хольж, зааврын дагуу венийн судсанд дуслаар хийнэ. Эсвэл 20 мл-ээс ихгүй физиологийн уусмалаар найруулж венийн судсанд аажим хийнэ
- Булчинд тарих: Бүтээгдэхүүнийг дагалдах уусгагчаар нь найруулан булчинд тарина
- Химийн эмчилгээнд : Химийн эмчилгээг хийхээс 15 минутын өмнө, глутатионыг 1500 мг/м2 тунгаар тооцон 100 мл физиологийн уусмалд уусгаж судсанд дуслаар 15 минутын турш аажим тарина. Дараагийн 2-5 дахь өдрүүдэд 600 мг тунгаар өдөрт 1 удаа булчинд тарьж хэрэглэнэ. Циклофосфамидыг (CTX-) эмчилгээнд хэрэглэж буй үед шээсний замын гэмтлийг багасгахын тулд эмчилгээний дараа нэн даруй 15 минутын турш судсанд аажим тарина
- Туяа эмчилгээнд: 1500 мг/м2 тунгаар 30 хоног судсанд аажим тарьж хэрэглэнэ. Цисплатиныг эмчилгээнд хэрэглэж байгаа үед химийн эмчилгээний үр дүнд нөлөөлөхгүйн тулд уг эмийн тунг 35 мг –аас хэтрүүлж болохгүй
- Элэгний өвчинд : Венийн судсанд аажим тарих эсвэл булчинд тарьж хэрэглэнэ.
- Вируст гепатитийн эмчилгээнд : 1200 мг/м2 тунгаар, 30 хоног
- Элэгний цочмог үрэвслийн эмчилгээнд:1200-2400 мг/м2 тунгаар, 30 хоног
- Циррози буюу элэгний хатуурлын эмчилгээнд:1200 мг/м2 тунгаар, 30 хоног
- Элэг өөхлөлтийн эмчилгээнд:1800 мг/м2 тунгаар, 14-30 хоног
- Архины шалтгаант элэгний үрэвслийн эмчилгээнд:1800мг/м2 тунгаар, 14 -30 хоног
- Эмийн шалтгаант элэгний үрэвслийн эмчилгээнд:1200-1800 мг/м2 тунгаар, 14 -30 хоног венийн судсанд аажим тарьж хэрэглэнэ
- Бусад өвчнүүд: Цусанд хүчилтөрөгч дутагдлын эмгэгийн үед 1500мг/м2 тунгаар 100 мл физиологийн уусмалд найруулж судсанд тарьж хэрэглэнэ. Өвчтний биеийн байдал сайжрах хүртэл тунг 300-600 мг хүртэл багасган өдөрт нэг удаа хэрэглэнэ
- Арьс цайруулах: 3000 мг тунгаар 7 хоногт 1 удаа булчин болон венийн судсанд тарьж хэрэглэнэ
Дэлгэрэнгүй
- Химийн эмчилгээний үед (цисплатин, циклофосфамид, адриамицин, рубидомицин, блеомицин хэрэглэж байгаа үед) эмийн хорт нөлөөллийг багасгадаг. Хими эмчилгээний үед эмчилгээний идэвхид нөлөөлөхгүйгээр эрүүл эд эсийн гэмтлийг багасгана. Ингэснээр хими эмчилгээний эмийн тунг нэмэгдүүлэх боломжтой
- Туяа эмчилгээний үед эрүүл эсд үзүүлэх хорт нөлөөллийг багасгах, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ
- Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасах үед (цочмог цус багадалт, насанд хүрэгсэдийн амьсгал дутагдалын хам шинж, цусан халдвар буюу сепсис г.м.)
- Вирусын гаралтай гепатит (гепатит А, гепатит В, гепатит С), архидалт, эм, бусад химийн бодисын гаралтай гепатит болон элэгнийн бусад эмгэгийн үед
- Органик фосфатууд, амино- болон нитро- бүлэг агуулсан химийн бодисын хордлогын үед
- Чөлөөт радикалуудыг бууруулах, мөн эдийн гэмтлийг багасгана
- Судалгаагаар арьсны үрчлээг багасгах үйлчилгээтэй болох нь батлагдсан. Мөн арьс цайруулах, хэт нөсөөжилтийн эмчилгээнд хэрэглэнэ
Орц
- Глутатион 900мг
Санамж
- Хориглох заалт: Уг эмэнд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй
- Анхааруулга: Тарилгын эмийг хэрэглэхийн өмнө флакон болон уусмалд жижиг хэсгүүд болон уусмалын өнгө хэвийн бус харагдаж болох тул нүдээр сайтар ажиглаж шалгана. Найруулсан уусмал нь тунасан эсвэл булингартсан тохиолдолд хэрэглэж болохгүй. Тарианы усаар найруулсан бүтээгдэхүүнийг тасалгааны темпратурт 2 цаг, 0-5 оС-т 8 цаг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална
- Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд: Глутатион нь хэвийн үед эд эсэд байдаг бодис бөгөөд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Гэвч бусад эмтэй адил эмчээс зөвлөгөө авсны дараа хэрэглэх шаардлагатай. Нярай, дутуу төрсөн нярай болон хүүхдүүдэд уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх ба булчинд тарьж хэрэглэнэ