Shopping cart

Гептрал 400мг №5 + 5мл

Category:

57,500 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Эмчилгээг тарианы бэлдмэлээр эхэлж болох бөгөөд дараа нь шахмал хэлбэрт шилжүүлж болно. Эсвэл шууд шахмалаар эхэлж болно
  • Сэтгэл гутралын хам шинж эмчилгээнд. хоногт 400 мг тунгаар судсанд буюу булчинд 15-20 хоногийн турш тарьж хэрэглэнэ
  • ·Барих тунгийн эмчилгээнд: хоногт 2-3 шахмалаар(800-1200мг/хоног)тунгаар ууж хэрэглэнэ
  • Элэгний өвчний эмчилгээнд.·Элэгний өвчний эмчилгээний эхэн үед: хоногт 400-800мг-р венийн судас болон булчинд 2 долоо хоногийн турш хэрэглэнэ
  • Барих тунгийн эмчилгээ: хоногт 2-4 шахмал(800-1600мг/хоногт)дотуур ууж хэрэглэнэ. Эмчилгээний хугацаанд өвчтөний хүнд хөнгөнөөс хамааран эмч тодорхойлно.·
  • Өндөр настай өвчтөнд: Өндөр настай өвчтөнд Адеметионинийг хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа хомс. Эмчилгээг аль болох хамгийн бага тунгаар эхэлж хэрэглэнэ. Гэхдээ элэг, бөөр буюу зүрхний үйл ажиллагаа дордсон эсэх, дагалдах эмгэгийн байдал болон бусад эмийн хэрэглээг тооцох хэрэгтэй.
  • Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх. Адеметионинийг жирэмсэнийIII-р гурван сард өндөр тунгаар хэрэглэхэд ямар нэгэн гаж нөлөө илрээгүй. Адеметионинийг жирэмсэнийIбаII-р гурван сард зөвхөнонцгой шаардлагатай тохиолдолд л хэрэглэнэ. Жирэмсэн үед адеметионинийг хүүхдэд сөрөг эрсдэлтэй талаасаа ашигтай тал нь давуутай үед л хэрэглэнэ.
  • Хүүхдэд.Хүүхдэд үр дүнтэй бөгөөд хор аюултай эсэх нь тогтоогдоогүй

Дэлгэрэнгүй

  • Бэлдмэлийг элэгний архаг үрэвсэл, элэгний дотторх цөсний зогсонгишил (ялангуяа жирэмсэн үеийн цөсний зогсонгишил), элэгний хатуурал, элэгний шалтгаант энцефалопати, сэтгэл гутарлын хам шинж, үгүйдлийн хам шинж зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ

Орц

  • 1 флакон лиофильжүүлсэн нунтаг 760мг адеметионины 1.4-бутандисульфонат агуулагдах бөгөөд энэ нь 400мг адеметионины катионтой тэнцэнэ

Санамж

  • Хориглох заалт:Уг бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй
  • Гаж нөлөө.Эмнэлзүйн судалгааны явцад:Клиник судалгаагаар 22 өвчтөнд адеметиониноор эмчлэхэд нийт өвчтөний зөвхөн 7,2 %-д нь л гаж нөлөө илэрсэн. Дотор муухайрах, хэвлийгээр өвдөх болон суулгах гаж нөлөө олонтаа илэрсэн. Доор дурьдсан гаж нөлөө тогтмол бус илэрч байсан нь бэлдмэлтэй шалтгааны хамааралтай байж болох нь тогтоогджээ
  • Халдвар: Шээс ялгаруулах замын халдвар.·Сэтгэцийн хямрал: Ухаан будангуйрах, нойргүйдэх.·Мэдрэлийн хямрал: Толгой эргэх, толгой өвдөх, парестези.·Зүрх судасны хямрал: Судас цусаар дүүрч чинэрэх.·Ходоод гэдэсний хямрал: Аюулхай орчим цанхайх, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, суулгах, ам хатах, диспепси, эзопагит, ходоод гэдсээр өвдөх, ходоод гэдэсний хямрал, ходоод гэдэснээс цус алдах, дотор муухайрах ба бөөлжих.·Элэг цөсний системийн хямрал: Элэг цөсний хатгаа, элэгний церроз.·Арьс ба арьсан доорх эдийн талаас илрэх өөрчлөлт: Гипергидроз, загатнах ба арьсанд тууралт гарах.·Тулгуур хөдөлгөөний систем ба холбох эдийн талаас илрэх өөрчлөлт: Үе мөчөөр өвдөх, булчин татах.·Ерөнхий өөрчлөлт ба хэсэг газарт илрэх өөрчлөлт: Астени, дагжиж чичрэх, тарьсан хэсэгт урвал илрэх, томуу төст шинж илрэх, бие сулрах, захын хаван үүсэх ба халуурах.Зах зээлд гарсаны дараа:·Дархлалын системийн талаас илрэх өөрчлөлт: анафилаксийн урвал.·Амьсгалын систем, цээж болон голчын талаас илрэх өөрчлөлт: Төвөнх хавагнах.·Арьс ба арьсан доорх эдийн талаас илрэх өөрчлөлт: Хэрэглэсэн хэсэгт урвал илрэх(ховор тохиолдолд арьс үхжих), арьсанд тууралт гарах, судас мэдрэлийн хаван
  • Тун хэтрэлт.Адеметиониний тун хэтэрсэн тохиолдол цөөн мэдээлэгдсэн. Тун хэтрэлтийн үед өвчтөнийг ажиглаад дэмжих эмчилгээ хийнэ.Хэрэглээний онцлог.Лиофилизат нунтагыг өвөрмөц уусгагчид уусгаад тэр дор нь хэрэглэнэ. Бэлдмэлийг булчин болон венийн судсанд тарьж болно. Венийн судсанд тарихдаа маш удаан шахаж хэрэглэнэ. Уусмалын ашиглагдаагүй хэсгийг хаях хэрэгтэй. Нунтагийн өнгө нь өөрчлөгдсөн байвал түүнийг хэрэглэж болохгүй. Адеметионинийг шүлтлэг уусмалтай болон кальцийн ион агуулсан бэлдмэлтэй хольж болохгүй.Шахмалыг зажилалгүй залгиж хэрэглэнэ. Гептрал шахмал нь өвөрмөц бүрхүүлтэй байх бөгөөд тэр нь зөвхөн гэдсэнд уусдаг тул адеметионин нь дээд гэдсэнд чөлөөлөгдөнө. Бэлдмэлийн идэвхитэй бодисын шимэгдэлтийг сайжруулах буюу эмчилгээний бүрэн үр дүнд хүрэхийн тулд түүнийг хоолны хооронд хэрэглэх нь зүйтэй. Гептрал шахмалыг зөвхөн хэрэглэхийн өмнө билистрээс гаргана. Шахмалын өнгө нь өөрчлөгдсөн тохиолдолд түүнийг хэрэглэхээс татгалзах нь зүйтэй. Витамин В12ба фолийн хүчлийн дутагдал нь адеметиониний концентрацийг багасгаж болох тул тэдгээрийг ердийн тунгаар хамт хэрэглэдэг. Адеметионинийг хоёр туйлт солиоролтой өвчтөнд хэрэглэж болохгүй. Адеметиониний эмчилгээний үед сэтгэл гутралаас гипомани буюу манид шилжиж байсан эсэхийг мэдэх хэрэгтэй. Адеметиониний эмчилгээ сэтгэл гутралын үед үр дүнтэй эсэх нь богино хугацааны эмнэлзүйн судалгаагаар(3-6 долоо хоног)тодорхойлогдсон. Сэтгэл гутралын эмчилгээнд адеметионинийг 6-н долоо хоногоос илүү хугацаагаар хэрэглэхэд үр дүнтэй эсэх нь тодорхойгүй. Өвчтөнүүд адеметионин эмчилгээний явцад тэдний өвчин(сэтгэл гутрал)үүссэн буюу дордсон эсэхийг эмчдээ мэдээллэж байх хэрэгтэй.Дээр дурьдсан эрсдэлтэй бүлэгт багтах сэтгэл гутралтай өвчтөнийг амиа хорлох буюу бусад ноцтой үйлдэл хийх эрсдэлтэй болохыг адеметионин эмчилгээний явцад ажиглаж идэвхитэй хяналт тавьж байх хэрэгтэй.·Элэгний үйл ажиллагааны дутмагшил. Сайн дурын эрүүл хүмүүс болон элэгний архаг өвчтэй хүмүүсийн хооронд фармакокинетикийн ялгаа илрээгүй.Адеметиониний шахмалыг элэгний циррозын урьдал буюу циррозын шатанд байгаа цусанд аммони ихэссэн өвчтөнд хэрэглэхдээ аммиакийн түвшинг хянаж байх хэрэгтэй.·Бөөрний үйл ажиллагааны дутмагшил. Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд хийгдсэн судалгаа байхгүй тул адеметионинийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.Жолоо барих болон бусад механизмтай ажиллах чадвар урвалын хурдад үзүүлэх нөлөө.Зарим өвчтөнд адеметионинийг эмчилгээний явцад толгой эргэх шинж үүсэж болзошгүй. Тийм тохиолдолд заагдсан үйлдлийг гүйцэтгэх чадвар ба урвалын хурдад нөлөөлж болзошгүй тул уг шинж тэмдэгийг бүрэн арилтал жолоо барихгүй бусад техниктэй ажиллахгүй байх хэрэгтэй.Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөл ба түүний хэлбэрүүд.Адеметионинийг кломипрамины суурин дээр хэрэглэсэн өвчтөнд серотонины хам шинж үүсэж байсан нь мэдээлэгдсэн. Энэ тохиолдолд хэдийгээр шүүмжлэлтэй байгаа ч гэсэн адеметиониний серотонины эргэн хамагдалтыг сонгомлоор саатуулагчид, гурван цагирагт антидепрессантууд(кломипирамин), триптофан агуулсан бэлдмэлүүд ба ургамлын зүйлтэй болгоомжтой хавсран хэрэглэж болох юм