Shopping cart

ВИТАГРИПП 20ГР Х 50Ш

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

Чацарганатай аскорбины хүчлийн мөхлөгийг ханиад томууны үед эмчилгээний зориулалтаар, халдварт өвчний дараа биемахбодыг тамиржуулах хордлого тайлах, С витамины дутагдал зэрэгт зааврын дагуу хэрэглэнэ

Насанд хүрэгсэдэд 1 уут буюу 20г бэлдмэлийг 200мл халуун бүлээн усанд уусгаж, өдөрт 1 уутыг ууж хэрэглэнэ. Хүүхдэд / 6-12 настай / 10г буюу хагас уутыг өдөрт 1 удаа уулгаж хэрэглэнэ

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Фармакологийн үйлдэл:

Аскорбины хүчил нь хүчтэй ангижруулагч бөгөөд бие мах бод дахь исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эд эсийн төлжилтөд нөлөөлж, иммунобиологийн чадамжийг нэмэгдүүлдэг байна. Иймээс витамин С дутагдах, янз бүрийн гаралтай цус алдалт, хордлого, туяаны өвчин, ихэнх халдварт өвчний үед хэрэглэхэд зохимжтой

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Аскорбины хүчил 1000мг, Чацаргана жимсний зөөлөн эд ,Сахар, глюкоз, бал бурам агуулна

АНХААРУУЛГА

Цээрлэлт:

Аскорбины хүчилд хэт мэдрэг хүмүүс, цусны бүлэгнэлт ихэссэн, чихрийн шижин, бөөр чулуужих өвчин зэрэгт их тунгаар хэрэглэхийг цээрлэнэ