Shopping cart

Виктоза 6мг/мл 3мл

Category:

351,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Бэлдмэлийг өдөрт нэг удаа хоногийн ямарч цагт хоолноос хамааралгүй хэрэглэнэ
  • Бэлдмэлийг гуя, хэвлий, мөрний хэсэгт арьсан дор тарьж хэрэглэнэ
  • Тарилга хийх хугацаа болон газрыг тунг зохицуулахгүйгээр өөрчилж болох боловч өвчтөнд хамгийн боломжтой хоногийн нэг цагт хийвэл илүү тохиромжтой
  • Виктоза бэлдмэлийг булчин болон судсанд тарьж хэрэглэж болохгүй
  • Бэлдмэлийг эхлээд хоногт 0.6мг тунгаар хэрэглэнэ. бэлдмэлийг хэрэглэснээс хойш хамгийн багадаа 7 хоногийн хугацаанд тунг 1.2мг хүртэл ихэсгэнэ. Зарим өвчтөнд бэлдмэлийн тунг 1.2-1.8мг болгон ихэсгэхэд түүний эмчилгээний үр нөлөө ихэссэн талаар тэмдэглэгдсэн байдаг.
  • Өвчтөний цусан дахь сахарын хэмжээг сайтар хянах зорилгоор түүнийг 1.2мг тунгаар дор хаяж 7 хоног хэрэглэсний дараа тунг 1.8мг хүртэл ихэсгэж болно. Бэлдмэлийг хоногт 1.8мг-аас их тунгаар хэрэглэхгүй

Дэлгэрэнгүй

  • Виктоза бэлдмэлийг насанд хүрэгсдийн 2-аар хэлбэрийн чихрийн шижингийн эмчилгээнд хоолны дэглэм болон биеийн тамирын дасгалын хамт хэрэглэнэ
  • Дангаар нь хэрэглэнэ
  • Өмнөх эмчилгээгээр цусан дахь сахарын хэмжээг хангалттай хянаж чадахгүй байгаа өвчтөнд цусан дахь сахарын хэмжээг багасгадаг нэг болон хэд хэдэн ууж хэрэглэдэг эмтэй (меьформин, сульфанилмочевин болон тиазолидиндионы уламжлал) хамт хэрэглэнэ
  • Метформин ба виктоза бэлдмэлийн эмчилгээнд цусан дахь сахарын хэмжээг хангалттай хянагдахгүй байгаа өвчтөнд суурь инсулины эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ

Орц

  • Нэг мл уусмалд 6 мг лираглутид* агуулагдана. 3 мл-ийн хэмжээтэй нэг үзгэн тариурт 18 мг лираглутид агуулагдана. *Saccharomyces cerevisiae-с рекомбинант ДНХ-гийн технологиор гаргаж авсан хүний глюкагон төст пептид -1 (ГТП-1)-ийн аналог юм

Санамж

  • Хориглох заалт: Идэвхтэй бодисын эсвэл туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй
  • Элэгний эмгэгтэй хүмүүст: хөнгөн, дунд, хүнд зэргийн явцтай элэгний эмгэгтэй хүмүүст хийсэн эмнэл зүйн туршлага хомс байгаа тул одоогийн байдлаар элэгний эмгэгтэй хүмүүст хэрэглэхийг зөвлөхгүй 
  • Бага насны хүүхдэд:  18-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй