Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Хорт хавдраас үүдэлтэй цусан дахь кальци ихсэх үед 300 мг Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд Бонефосыг дараах тунгаар хэрэглэнэ: Бөөрний дутагдлын үе шат Креатинины клиренс хэмжээ мл/мин Тунг бууруулах % Хөнгөн хэлбэр 50-80 25 Дунд зэргийн хэлбэр 12-50 25-50 Хүнд хэлбэр <12 50 Цусны сийвэн дахь кальцийн хэмжээ хэвийн болсны дараа бэлдмэлийг 1600 мг-ын барих тунгаар хэрэглэнэ
- Шахмал, капсул хэлбэрээр хэрэглэх үед эхлээд өндөр тунгаар 2400-3200 мг-аар хоногт хэрэглэж хувь хүний онцлогоос хамаарч тунг бууруулан барих тунгаар (1600 мг) үргэлжлүүлнэ. Цусан дахь кальцийн хэмжээг ихэсгэдэггүй хорт хавдраас үүдэлтэй яс хайлах эмгэгийн үед тунг хувь хүний биеийн онцлогт тохируулан сонгоно. Эхлэх тунг 1600 мг-аар, шаардлагатай үед хоногт тунг 3600 мг болтол ихэсгэж болно. Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнүүдэд хоногийн тунг 1600 мг-аас хэтрүүлэх хэрэггүй. 400 мг капсултай Бонефосийг шууд усаар даруулан залгиж ууна. 800 мг тунтай шахмалыг залгихад хялбар болгохын тулд голоор нь хувааж болно. Нунтаглах, эсвэл уусгаж хэрэглэж болохгүй. Өглөө өлөн элгэн дээр 1600 мг-ыг аяга усаар даруулж ууна. Уснаас өөр шингэнээр даруулан ууж болохгүй. Хэрэв хоногт 2 удаа уух бол хоёр дахь эмийг хоолноос 2 цагийн зайтай хэрэглэнэ
Дэлгэрэнгүй
- Ясанд үсэрхийлсэн хорт хавдар (ялангуяа яс хайлуулах хэлбэр), ясны чөмөгний хавдар Хорт хавдраас үүдэлтэй цусан дахь кальцийн хэмжээ ихсэх үед тус тус хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэж байгаа үед шингэнийг хангалттай хэмжээгээр уух хэрэгтэй
Орц
- Шахмал хэлбэрт: Үйлчлэгч бодис: клодроны хүчил (клодронат динатри хэлбэрээр) 400 мг, 600 мг, Туслах бодис: жижиг талсттай циллюлоз, дегидротацжуулсан коллоид кремнийн давхар эсэл, натри кроскармелл, стеарины хүчил, магнийн стеарат, гипромелоз, полиэтиленгликоль 400, титаны давхар исэл агуулагдана
- Капсул хэлбэрт: Үйлчлэгч бодис: клодроны хүчил (клодронат динатри хэлбэрээр) 60 мг , Туслах бодис: лактоз моногидрат, тальк, кальцийн стеарат, дегидротацжуулсан коллоид кремнийн давхар исэл, капсулын бүрхүүлд хатуу желатин, титаны давхар эсэл, төмрийн улаан, шар исэл тус тус агууллагддаг
Санамж
- Цээрлэлт: Клодроны хүчил, бусад бифосфонат болон эмийн найрлагад орсон бусад бодист хэт мэдрэг байх ,илэрхий бөөрний дутагдал ,жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд , биcфосфонат агуулсан өөр эмээр эмчилгээ хийгдэж байх ,хүүхдэд тус тус хэрэглэхгүй
- Гаж нөлөө: Электролитын тэнцвэрийн талаас: Эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй цусан дахь кальцийн хэмжээ багасдаг. Ховор тохиолдолд цусны кальцийн дутагдал ямар нэг шинж тэмдгээр илэрнэ. Хоол боловсруулах эрхтний талаас: дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны талаас: бамбайн дайвар булчирхайн даавар цусанд ихэсдэг. Бөөр, шээс, бэлгийн замын талаас: цусан дахь креатинины хэмжээ ихсэж, шээсээр уураг ялгарна, бэлдмэл биеэс хурдан гадагшилсантай холбоотой бөөрний хурц дутагдал үүсч болзошгүй. Арьс салстын талаас: Хэт мэдрэгшилтэй холбоотой арьсны цочрол үүсдэг. Амьсгалын эрхтний талаас: гуурсан хоолойн багтраа, ацетилсалицилийн хүчлийн харшилтай хүмүүст гуурсан хоолой агчих (бронхоспазм) болон амьсгалын үйл ажиллагааны дутагдал илрэнэ
- Анхааруулга: Бонефос бэлдмэлийг ууж байх явцад өвчтөнд тодорхой хэмжээний шингэнийг хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа дуслаар хэрэглэж байх, цусан дахь кальцийн хэмжээ өндөр байх, бөөрний дутмагшилтай өвчтнүүдэд шингэний хэмжээг хянаж байх шаардлагатай. Бэлдмэлийг хэрэглэж байх явцдаа бөөрний үйл ажиллагаа, цусан дахь кальци, фосфор, магнийн хэмжээг хянаж байх хэрэгтэй
- Эмийн харилцан үйлчлэл Клодронатыг үрэвслийн эсрэг бэлдмэлүүд (ялангуяа деклофенак)-тай хавсран хэрэглэх үед бөөр гэмтэх тохиолдол ганц, хоёр удаа гарсан. Эстрамустин фосфаттай хавсарч хэрэглэх үед цусан дахь клодронатын хэмжээ багасдаг. 2 валенттай катион агуулсан хүнс, эмийн бэлдмэлтэй хэрэглэхэд уусалт муутай нэгдэл үүсдэг ба клодронатын био хүрэхүй буурдаг аминогликозидтой хавсарч хэрэглэх үед цусан дахь кальцийн хэмжээг удаан хугацаагаар багасгадаг учир болгоомжтой хэрэглэх хэрэгтэй
- Тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед шинж тэмдгийн эмчилгээг яаралтай эхэлнэ , биед хангалттай хэмжээний шингэн нөхөх, бөөрний үйл ажиллагаа, цусан дахь кальцийн хэмжээг хянана