Shopping cart

Бонефос 60мг/мл

Category:

180,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Бонефосыг судсаар 0.9%-500мл давсны уусмал, эсвэл 5%-ын глюкозын уусмалаар шингэрүүлэн тарина
  • Дуслыг дунджаар 2 цаг цусны сийвэн дахь кальцийн түвшин хэвийн болтол өдөр бүр хэрэглэнэ
  • 7 хоногоос дээш хугацаагаар дараалан хэрэглэхгүй. Дунджаар 5 хоногийн дараа үр дүн гарна

Дэлгэрэнгүй

  • Ясанд үсэрхийлсэн хорт хавдар (ялангуяа яс хайлуулах хэлбэр), ясны чөмөгний хавдар, хорт хавдараас үүдэлтэй цусан дахь кальцийн хэмжээ ихсэх үед тус тус хэрэглэнэ. 
  • Бэлдмэлийг хэрэглэж байгаа үед шингэнийг хангалттай хэмжээгээр уух хэрэгтэй 

Орц

  • Үйлчлэгч бодис: клодроны хүчил (клодронат динатри хэлбэрээр)  60 мг/мл
  • Туслах бодис: жижиг талсттай циллюлоз, дегидротацжуулсан коллоид кремнийн давхар исэл, натри кроскармелл, стеарины хүчил, магнийн стеарат, гипромелоз, полиэтиленгликоль 400, титаны давхар исэл агуулагдана

Санамж

  • Цээрлэлт: Клодроны хүчил, бусад бифосфонат болон эмийн найрлагад орсон бусад бодист хэт мэдрэг байх ,илэрхий бөөрний дутагдал ,жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд Биcфосфонат агуулсан өөр эмээр эмчилгээ хийгдэж байх ,хүүхдэд тус тус хэрэглэхгүй
  • Гаж нөлөө:Электролитын тэнцвэрийн талаас: Эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй цусан дахь кальцийн хэмжээ багасдаг. Ховор тохиолдолд цусны кальцийн дутагдал ямар нэг шинж тэмдгээр илэрнэ. Хоол боловсруулах эрхтний талаас: дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны талаас: бамбайн дайвар булчирхайн даавар цусанд ихэсдэг. Бөөр, шээс, бэлгийн замын талаас: цусан дахь креатинины хэмжээ ихсэж, шээсээр уураг ялгарна, бэлдмэл биеэс хурдан гадагшилсантай холбоотой бөөрний хурц дутагдал үүсч болзошгүй. Арьс салстын талаас: Хэт мэдрэгшилтэй холбоотой арьсны цочрол үүсдэг. Амьсгалын эрхтний талаас: гуурсан хоолойн багтраа, ацетилсалицилийн хүчлийн харшилтай хүмүүст гуурсан хоолой агчих (бронхоспазм) болон амьсгалын үйл ажиллагааны дутагдал илрэнэ
  • Анхааруулга: Бонефос бэлдмэлийг ууж байх явцад өвчтөнд тодорхой хэмжээний шингэнийг хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа дуслаар хэрэглэж байх, цусан дахь кальцийн хэмжээ өндөр байх, бөөрний дутмагшилтай өвчтнүүдэд шингэний хэмжээг хянаж байх шаардлагатай. Бэлдмэлийг хэрэглэж байх явцдаа бөөрний үйл ажиллагаа, цусан дахь кальц, фосфор, магнийн хэмжээг хянаж байх хэрэгтэй
  • Эмийн харилцан үйлчлэл Клодронатыг үрэвслийн эсрэг бэлдмэлүүд (ялангуяа деклофенак)-тай хавсран хэрэглэх үед бөөр гэмтэх тохиолдол ганц, хоёр удаа гарсан. Эстрамустин фосфаттай хавсарч хэрэглэх үед цусан дахь клодронатын хэмжээ багасдаг. 2 валенттай катион агуулсан хүнс, эмийн бэлдмэлтэй хэрэглэхэд уусалт муутай нэгдэл үүсдэг ба клодронатын био хүрэхүй буурдаг аминогликозидтой хавсарч хэрэглэх үед цусан дахь кальцийн хэмжээг удаан хугацаагаар багасгадаг учир болгоомжтой хэрэглэх хэрэгтэй
  • Тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед шинж тэмдгийн эмчилгээг яаралтай эхэлнэ: биед хангалттай хэмжээний шингэн нөхөх, бөөрний үйл ажиллагаа, цусан дахь кальцийн хэмжээг хянана