Товч
Мэдээлэл байхгүй
Дэлгэрэнгүй
Фармакодинамик Клодроны хүчил (клодронат) нь бифосфатын бүлэгт хамаарах ба байгалийн пирофосфаттай ижил төстэй. Бифосфонат нь ясны эрдэс бодистой ижил төстэй бүтэцтэй тул орлуулан хэрэглэгддэг. Бифосфонатууд нь остеокластуудын идэвхийг дарангуйлж ясны эдийн задралыг багасгадаг. Үйлдлийн механизм бүрэн тайлагдаагүй. Клодронат нь остеокластын идэвхийг дарангуйлж цусны сийвэн дахь кальцийн хэмжээг багасган кальци, гидроксипролины шээсээр ялгаралтыг удаашруулдаг. In vitro орчинд биcфосфонатууд нь кальцийн фосфатын гинжин урвалыг дарангуйлж гидроксиапатит үүсэх шатанд нь зогсоож апатитын талстуудийг агрегацид орохгүй болгон эдгээр талстын эргэн уусах явцыг хурдасгадаг. Туршилтаас in vivo орчинд клодронат нь бэлгийн булчирхайн үйл ажиллагаа дарангуйлагдсан болон хавдарын өвчний явцаас үүдэлтэй ясны бүтэц задрахаас хамгаалдаг.
Фармакокинетик Клодронатын өчүүхэн хэсэг (2%) ходоод гэдэсний замаар шимэгддэг. Нэг удаагийн тунгаар уусны дараа цусан дахь клодронатын тун 30 минутын дараа хамгийн их хэмжээнд хүрдэг. Клодронат нь кальци болон бусад хоёр валентат катионтай адил төстэй байдаг учир бэлдмэлийг хоёр валенттай катион агуулсан хүнс, эмтэй хамт хэрэглэх үед клодронатын шимэгдэлт буурдаг. Клодронат нь цусны уурагтай бараг холбогддоггүй. Клодронат цусны ийлдсээс 2 үе шаттайгаар ялгардаг: тархалтын үе-хагас элиминацийн хугацаа 2 цаг, ялгарлын үе- клодронат нь ясны эдтэй холбоотой байдгаас биеэс ялгарах нь их удаан байдаг. Бие махбодоос голдуу бөөрөөр өөрчлөлтөд оролгүй ялгаран гардаг. Ууснаас хойш 2-3 хоногт бэлдмэлийн нийт 80% нь шээсэнд илэрдэг. Ходоод гэдэсний замаар шимэгдсэн клодронатын 20% ясанд шимэгддэг ба хагас ялгаралтын хугацаа хэдэн жил хүртэл үргэлжилдэг.
Орц
Шахмал хэлбэрт:
Үйлчлэгч бодис: клодроны хүчил (клодронат динатри хэлбэрээр) 400 мг, 600 мг
Туслах бодис: жижиг талсттай циллюлоз, дегидротацжуулсан коллоид кремнийн давхар эсэл, натри кроскармелл, стеарины хүчил, магнийн стеарат, гипромелоз, полиэтиленгликоль 400, титаны давхар исэл агуулагдана.
Санамж
Цээрлэлт: Клодроны хүчил, бусад бифосфонат болон эмийн найрлагад орсон бусад бодист хэт мэдрэг байх, илэрхий бөөрний дутагдал , жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд, биcфосфонат агуулсан өөр эмээр эмчилгээ хийгдэж байх ,хүүхдэд тус тус хэрэглэхгүй
Гаж нөлөө: Электролитын тэнцвэрийн талаас: Эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй цусан дахь кальцийн хэмжээ багасдаг. Ховор тохиолдолд цусны кальцийн дутагдал ямар нэг шинж тэмдгээр илэрнэ. Хоол боловсруулах эрхтний талаас: дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны талаас: бамбайн дайвар булчирхайн даавар цусанд ихэсдэг. Бөөр, шээс, бэлгийн замын талаас: цусан дахь креатинины хэмжээ ихсэж, шээсээр уураг ялгарна, бэлдмэл биеэс хурдан гадагшилсантай холбоотой бөөрний хурц дутагдал үүсч болзошгүй. Арьс салстын талаас: Хэт мэдрэгшилтэй холбоотой арьсны цочрол үүсдэг. Амьсгалын эрхтний талаас: гуурсан хоолойн багтраа, ацетилсалицилийн хүчлийн харшилтай хүмүүст гуурсан хоолой агчих (бронхоспазм) болон амьсгалын үйл ажиллагааны дутагдал илрэнэ.
Анхааруулга: Бонефос бэлдмэлийг ууж байх явцад өвчтөнд тодорхой хэмжээний шингэнийг хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа дуслаар хэрэглэж байх, цусан дахь кальцийн хэмжээ өндөр байх, бөөрний дутмагшилтай өвчтнүүдэд шингэний хэмжээг хянаж байх шаардлагатай. Бэлдмэлийг хэрэглэж байх явцдаа бөөрний үйл ажиллагаа, цусан дахь кальци, фосфор, магнийн хэмжээг хянаж байх хэрэгтэй.
Эмийн харилцан үйлчлэл Клодронатыг үрэвслийн эсрэг бэлдмэлүүд (ялангуяа деклофенак)-тай хавсран хэрэглэх үед бөөр гэмтэх тохиолдол ганц, хоёр удаа гарсан. Эстрамустин фосфаттай хавсарч хэрэглэх үед цусан дахь клодронатын хэмжээ багасдаг. 2 валенттай катион агуулсан хүнс, эмийн бэлдмэлтэй хэрэглэхэд уусалт муутай нэгдэл үүсдэг ба клодронатын био хүрэхүй буурдаг аминогликозидтой хавсарч хэрэглэх үед цусан дахь кальцийн хэмжээг удаан хугацаагаар багасгадаг учир болгоомжтой хэрэглэх хэрэгтэй
Тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед шинж тэмдгийн эмчилгээг яаралтай эхэлнэ: биед хангалттай хэмжээний шингэн нөхөх, бөөрний үйл ажиллагаа, цусан дахь кальцийн хэмжээг хянана.