Shopping cart

Бактамед 1,5гр

Category:

65,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

Мэдээлэл байхгүй

Дэлгэрэнгүй

Насанд хүрэгчдэд :

Ампициллин болон сульбактам орсон нийлмэл найрлагатай эмийн бэлдмэл.   Шинэ найрлага бүхий Сульбактамтай Ампициллин нь грам эерэг, грам сөрөг агаартан ба агааргүйтэн нянгийн аль алинд нь  үйлчлэх боломжийг олгож маш өргөн хүрээний үйлдлийг үзүүлж чаддаг орчин үеийн хамгийн дэвшилтэт  антибиотик юм. Нян устгах үйлчилгээ нь эсийн мембраны мукопептидуудын нийлэгжилтийг саатуулах замаар илэрнэ.

1 хайрцганд 10 флакон бүхий савлагдсан. Нэг хайрцаг нь 1 курс эмчилгээний тун бүхий савлагаатай тул өвчтнүүдэд хэрэглэхэд хялбар, эдийн засгийн хувьд хэмнэлттэй.

Орц

Ампициллин+Сульбактам = Бактамед 1,5г №10

1 флаконд агуулагдах идэвхтэй бодис:                                                        1,5 г-д

Ампициллин (натрийн давс хэлбэртэй)                                                       1.0 г

Сульбактам (натрийн давс хэлбэртэй)                                                        0.5 г

 

 

Санамж

ХОРИГЛОХ ЗААЛТ:

– Пенициллиний бүлгийн антибиотик энэхүү бэлдмэлийн найрлагад орсон аль нэгэн  бодисонд хэт мэдрэ

– Халдварт мононуклеоз;

– Хөхүүл үе;

– Лидокаин гидрохлоридын агууламжтай уусгагчийг зүрх судасны хүнд өвчтэй, хэсэг газрын мэдээ алдуулагчид мэдрэг хүнд  хэрэглэж болохгүй.

УУСМАЛЫГ БЭЛТГЭСЭН ДОРОО ШУУД ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙГ АНХААРНА УУ .

ОНЦГОЙ АНХААРУУЛГА:

Пенициллинд мэдрэг өвчтөнд цефалоспорины бүлгийн антибиотиктой солбисон харшлын урвал илэрч болно. Эмчилгээ үргэлжлэх хугацаанд цус бүтээх эрхтэн, элэг, бөөрний үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай.

Бактамедэд мэдрэг бус бичил биетэн өсч, супер халдвар үүсч болох тул нянгийн эсрэг эмчилгээний эмийг солих хэрэгтэй. Цусан үжлийг Бактамедээр эмчлэх явцад нян уусах урвал (Яриш-Герксгеймерын урвал) гарах магадлалтай.

ТУН ХЭТРҮҮЛЭЛТ:

Тунг хэтрүүлэн хэрэглэвэл тархины гаралтай таталт үүсч болно.

Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

БУСАД ЭМИЙН БОДИСТОЙ ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨХ НЬ:

Бактамед эмийн бэлдмэл нь фармокологийн хувьд аминогликозид, уургийн гидролизат болон цус, цусан бүтээгдэхүүнтэй зохицохгүй.

Бактамедыг бусад антибиотиктой нэг флаконд, эсвэл нэг тариурт хольж болохгүй.

Антацидүүд, глюкозамин, өтгөн шингэрүүлэх бэлдмэлүүд, хоол тэжээлийн зүйлсаминглюкозидыг ууж хэрэглэх үед Бактамедын шингээлтийг удаашруулах буюу бууруулдаг.

Аскорбины хүчил Бактамедын бэлдмэлийн шингээлтийг бууруулна.

Нянгийн эсрэг эмүүд (аминоглюкозид, цефалоспорин, ванкомицин, рифампицин)-ийг хамт хэрэглэхэд биесээ хам дэмжинэ.

Харин нянгийн өсөлтийг зогсоох эмийн бэлдмэлүүд (макролидүүд, хлорамфеникол, линкозамидууд, тетрациклин, сульфаниламидууд)тэй эсрэг үйлчилгээтэй.

Бактамед бүлэгнэлтийн эсрэг шууд биш үйлчилгээтэй эмүүдийн үр дүнг дээшлүүлдэг (гэдэсний бичил нянгуудыг дарангуйлснаар амин дэм К-ийн нийлэгжилт, улмаар протромбины индексийг бууруулдаг). жирэмслэлтээс сэргийлэн, ууж хэрэглэдэг эмүүдийн үйлчилгээг бууруулна (хүчтэй цус алдаж болно). Шээс хөөх бэлдмэлүүд, аллопуринол, фенилбутазон, үрэвслийн эсрэг дааврын бус эмүүд болон бусад сувгийн шүүрлийг бууруулах эмүүд нь сийвэн дэх ампициллины өтгөрлийг нэмэгдүүлнэ.

Аллопуринолыг Бактамедтай хамт хэрэглэвэл арьсан дээр тууралт гарах магадлалтай.

ЖИРЭМСЭН , ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ:

Жирэмсэн үед бэлдмэлийг зөвхөн эмчийн хяналтан дор, заасны  дагуу хэрэглэнэ.

Хөхүүл үед зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол хүүхэд хөхүүлэхийг түр зогсооно.