Shopping cart

АНАФЕРОН

13,000 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

Дархлал идэвхжүүлэх

Вирусын эсрэг бэлдмэл

Бэлдмэлийг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд дархлал идэвхжүүлэх үйлдэл үзүүлдэг

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Урьдчилан сэргийлэх зорилгоор шахмалыг 1 ширхгээр хооллоогүй үед амандаа бүрэн уустал шимж хэрэглэнэ

Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуу, гэдэсний халдвар, хомхойн вирусын халдвар, мэдрэлийн халдвар: Эмчилгээг аль болох эрт эхлэх бөгөөд вирусын халдварын анхны шинж илрэх үед дараах схемээр хэрэглэнэ. Эхний 2 цагт 30 минутын зайтай хэрэглэх бөгөөд дараа нь эхний өдөр ижил цагийн зайтай дахиж 3 удаа хэрэглэнэ. Хоёр дахь өдөр болон цаашдаа 1 шахмалаар хоногт 3 удаа хэрэглэнэ. Хоёр дахь өдөр болон цаашдаа 1 шахмалаар хоногт 3 удаа бүрэн эдгэртлээ хэрэглэнэ. Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуугийн үед 3 дахь хоногтоо үр дүн өгөхгүй байвал эмчид хандана

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Үйлчлэгч бодис: Хүний цэвэршүүлсэн гамма интерфероны антител 0,003г.

Туслах бодис: Лактоза, бичил талст целлюлоза, магнийн стеарат.

АНХААРУУЛГА

Цээрлэлт: Анафероныг бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Хүүхдэд, 18-с доош насны өвчтөнд анафероны хүүхдэд зориулсан хэлбэрийг хэрэглэнэ. Харин хүүхдэд зориулсан хэлбэрийг 1 сар хүртэл насны хэрэглэхгүй

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэл аюулгүй эсэх нь бүрэн судлагдаагүй. Хэрэв бэлдмэлийг хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал эмийн үзүүлэх эмчилгээний үр нөлөө ба гарч болох эрсдэлийг сайтар харьцуулж шийднэ

Онцгой анхааруулга: Бэлдмэлийн найрлагад лактоза агуулагддаг учир төрөлхийн галактоземи, глюкозын шимэгдэлтийн алдаглын хам шинжтэй буюу төрөлхийн лактазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй