БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
Фармакологийн үйлдэл: Дархлал идэвхжүүлэх, вирусын эсрэг бэлдмэл. Бэлдмэлийг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд дархлал идэвхжүүлэх, вирусын эсрэг үйлдэл үзүүлнэ
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Амьсгалын замыг вирусын цочмог халдвар, хомхойн вирусээр үүсгэгдсэн халдварын (халдвар мононуклеоз, салхин цэцэг, уруул ба бэлэг эрхтний хоихой) хам эмчилгээнд, хачигт энцефалитын вирус, энтеровирус, ротавирус, архаг явцтай бусад вирусын халдварын сэргийлэлт ба хам эмчилгээнд, нянгийн халдварын хавсарсан эмчилгээний үед хэрэглэнэ
Шахмалыг 1 ширхгээр хооллоогүй үед амандаа бүрэн уустал шимж хэрэглэнэ
Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуу, гэдэсний халдвар, хомхойн вирусын халдвар, мэдрэлийн халдвар: Эмчилгээг аль болох эрт эхлэх бөгөөд вирусын халдварын анхны шинж илрэх үед дараах схемээр хэрэглэнэ. Эхний 2 цагт 30 минутын зайтай хэрэглэх бөгөөд дараа нь эхний өдөр ижил цагийн зайтай дахиж 3 удаа хэрэглэнэ. Хоёр дахь өдөр болон цаашдаа 1 шахмалаар хоногт 3 удаа хэрэглэнэ. Хоёр дахь өдөр болон цаашдаа 1 шахмалаар хоногт 3 удаа бүрэн эдгэртлээ хэрэглэнэ. Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуугийн үед 3 дахь хоногтоо үр дүн өгөхгүй байвал эмчид хандана
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис: Хүний цэвэршүүлсэн гамма интерфероны антител 0,003г
Туслах бодис: Лактоза, бичил талст целлюлоза, магнийн стеарат
АНХААРУУЛГА
Цээрлэлт: Анафероныг бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Хүүхдэд, 18-с доош насны өвчтөнд анафероны хүүхдэд зориулсан хэлбэрийг хэрэглэнэ. Харин хүүхдэд зориулсан хэлбэрийг 1 сар хүртэл насны хэрэглэхгүй
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэл аюулгүй эсэх нь бүрэн судлагдаагүй. Хэрэв бэлдмэлийг хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал эмийн үзүүлэх эмчилгээний үр нөлөө ба гарч болох эрсдэлийг сайтар харьцуулж шийднэ
Онцгой анхааруулга: Бэлдмэлийн найрлагад лактоза агуулагддаг учир төрөлхийн галактоземи, глюкозын шимэгдэлтийн алдаглын хам шинжтэй буюу төрөлхийн лактазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй