Shopping cart

Анастрозол-Денк 1мг

Category:

53,100 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

Мэдээлэл байхгүй

Дэлгэрэнгүй

Анастрозол Денк 1 бэлдмэлд үйлчлэгч бодис анастрозол агуулагдах бөгөөд энэ нь “ароматазыг саатуулагч” эмийн бүлэгт хамаарагддаг.

Бэлдмэлийг цэвэршсэн эмэгтэйн хөхний хорт хавдрын эмчилгээнд хэрэглэнэ.

Анастрозол Денк 1 нь хүний биед үүсдэг эстроген дааврын хэмжээг бууруулдаг. Энэ үйлдэл нь хүний биед байдаг “ароматаз” хэмээх бодист (фермент) хориг үүсгэсэнтэй холбоотой.

Орц

Үйлчлэгч бодис нь анастрозол. Нимгэн бүрхүүлтэй шахмал бүрт 1мг анастрозол агуулагдана.

Бусад туслах бодис:

Шахмалын цөм: лактозын моногидрат, цардуул натрийн гликолят (А хэлбэр), повидон К25, магнийн стеарат (хүнсний ногооны).

Нимгэн бүрхүүл: гипромеллоз, макрогол 6000, устөрөгчжүүлсэн хөвөнгийн ургамлын үрийн тос, хувиргасан цардуул (эрдэнэ шиш), титанийн хоёрч исэл (E171).

Санамж

Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.

  • Анастрозол болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс “(Нэмэлт мэдээлэл” гэсэн хэсгийн үз)
  • Жирэмсэн ба хөхүүл үе (“Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ” гэсэн хэсгийг үз)

Танд дээрх тохиолдлын аль нэг нь байгаа үед бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал Анастрозол Денк 1 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч ба эм зүйчдээ мэдэгдээрэй.

Дараах тохиолдолд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч ба эм зүйчтэйгээ хамт шалгаарай.

  •  Сарын тэмдэг  ирж байгаа үед болон хараахан цэвэршээгүй байгаа тохиолдолд
  • Тамоксифен ба эстроген агуулсан эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол (“Эмийн харилцан үйлчлэл” хэсгийг үз)
  • Ясны бат бөх чанарт нөлөөлөхүйц нөхцөл байдал (ясны сийрэгжилт)
  • Элэг ба бөөрний эмгэг.

Хэрэв танд дээрх байдлын аль нэг нь байгаа болон эргэлзэж байвал бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч ба эм зүйчдээ мэдэгдээрэй.

Хэрэв та эмнэлэгт очиж байгаа бол анастрозол денк 1-г хэрэглэж байгаагаа эмнэлгийн ажилтанд мэдээлнэ.

Ясанд үзүүлэх нөлөө:

Анастрозол Денк 1 бэлдмэл нь бие махбодийн эстроген дааврын хэмжээг бууруулдаг. Энэ нь ясны эрдсийн агууламжийг багасгаж болно. Ясны хатуу чанга чанар нь буурч болох ба илүү хугарамтгай болдог. Эмч эдгээр эрсдлийг цэвэршсэн эмэгтэйн ясны эрүүл мэндэд зориулсан эмчилгээний удирдамжийн дагуу зохицуулна. Эрсдэл болон эмчилгээний сонголтын талаар эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө.

Хэрэв танд ямар нэгэн хүнд явцтай болон уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй.

  1. Илэрч болох гаж нөлөө 

Хэдийгээр Анастрозол Денк 1 бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илрэх боловч энэ нь хүн бүрт ажиглагдахгүй.

Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна.

Байнга илрэх: 10 өвчтөнд 1-с олон тохиолдох.

Олонтаа илрэх: 100 өвчтөнд 1-10 тохиолдох.

Хааяа илрэх: 1000 өвчтөнд 1-10 тохиолдох.

Ховор илрэх: 10000 өвчтөнд 1-10 тохиолдох.

Маш ховор илрэх: 10000 өвчтөнд 1-с цөөн тохиолдох.

Тодорхойгүй: Байгаа мэдээллээс тооцох боломжгүй.

Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө ажиглагдана.

Байнга илрэх:

  • Толгой өвдөх
  • Нүүр халуу оргиж улайх
  • Дотор муухайрах
  • Арьсан дээр тууралт гарах
  • Үеэр өвдөх ба хөших
  • Үений үрэвсэл (артрит)
  • Бие сулрах
  • Ясны жин багасах (яс сийрэгжих)

Олонтаа илрэх:

  • Хоолны дуршил буурах
  • Цусан дахь холестерол зэрэг өөхлөг бодисын хэмжээ ихсэх. Цусны шинжилгээнээс харж болно.
  • Нойрмоглох
  • Сарвууны сувгийн хамшинж (гарын хэсгүүд чимчигнэх, өвдөх, хөрөх, сулрах)
  • Суулгах
  • Бөөлжих
  • Элэгний үйл ажиллагааг харуулдаг цусны шинжилгээнд өөрчлөлт илрэх
  • Үс шингэрэх (үс унах)
  • Нүүр, уруул ба хэлэн дээр харшлын урвал (хэт мэдрэгшил) илрэх
  • Яс өвдөх
  • Үтрээ хуурайших
  • Үтрээнээс цус алдах (ихэвчлэн эмчилгээний эхний хэдэн долоо хоногт илрэх ба цус алдалт үргэлжилвэл эмчид мэдэгдэнэ)

Хааяа илрэх:

  • Элэгний үйл ажиллагааг харуулдаг цусны өвөрмөц шинжилгээнд өөрчлөлт илрэх (гамма глутамил трансфераза ба билирубин)
  • Элэг үрэвсэх (гепатит)
  • Чонон хөрвөсийн тууралт гарах
  • Гарын хуруу нугаларсан байдалтай гацах

Ховор илрэх:

  • Арьс үрэвсэх (улаан толбот ба цэврүүт тууралт гарах)
  • Хэт мэдрэгшлийн шалтгаант арьсны тууралт (харшлын ба анафилакс төст урвалаас үүсэх)
  • Цусны жижиг судас үрэвсэж арьс улайх буюу хөх ягаан өнгөтэй болох. Маш ховор тохиолдолд үе, ходоод, бөөр өвдөх зэрэг шинж илэрч болох бөгөөд энэ нь Шенлейн-Генохын пурпура-ын шинж юм.

Маш ховор илрэх:

  • Арьсан дээрх шархлаат болон цэврүүт тууралт бүхий маш хүнд явцтай арьсны урвал илэрнэ. Энэ нь Стивенс-Джонсоны хамшинж юм.
  • Хоолой хавагнаж залгих ба амьсгалахад хүндрэл үүсгэдэг харшлын урвал. Энэ нь судасны гаралтай хаван юм.

Хэрэв дээрх шинж тэмдгээс аль нэг нь илэрвэл түргэн тусламж дуудах ба эсвэл нэн даруй эмчид үзүүлнэ. Яаралтай эмчилгээ шаардлагатай байж болно.