Товч
Мэдээлэл байхгүй
Дэлгэрэнгүй
Өргөн хүрээний үйлдэлтэй тарьж хэрэглэх антибиотик эм.
Бэлдмэлийг дараах өвчнүүдийн үед хэрэглэнэ. Үүнд:
Амьсгалын дээд замын халдвар:
- Цочмог болон архаг синусит
- Чихний цочмог болон архаг үрэвсэл
- Гүйлсэн булчирхай орчмын буглаа.
Амьсгалын доод замын халдвар:
- Архаг бронхит
- Уушгины үрэвсэл.
Шээс ялгаруулах замын халдвар:
Эх барих эмэгтэйчүүдийн халдвар: Заг хүйтэн, хүн болон амьтанд хазуулах ,арьс ба зөөлөн эдийн халдвар,яс ба үе мөчний халдвар, цөсний хүүдийн үрэвсэл ,панкройд ,шүдний гаралтай халдвар, грамм эерэг ба сөрөг бактери үүсгэгдсэн холимог халдварын эмчилгээнд. Архаг синусит, чихний архаг үрэвсэл, гүйлсэн булчирхай орчмын буглаа, хөхний булчирхайн буглаа,үрэвсэл, перитонит, цөсний сувгийн үрэвсэл, хэвлийн хөндийн мэс заслын дараах халдвар, хэвлийн хөндийн холимог халдвар.
Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик амоксициллин ба бета – лактамаза-г дарангуйлагч клавуланы хүчил агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодисуудын үйлдэл: Амоксициллин бактерийн эсийн ханын пептидогликаны нийлэгжилтийг дарангуйлж бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Грам эерэг болон сөрөг бичил биетнүүдэд (плазмидын олонхи, хромосомын бета-лактамаза ялгаруулагч зарим омог) үйлчилнэ. Бэлдмэлийн найрлага дахь клавуланы хүчил нь II, III, IY, V хэлбэрийн бета-лактамазаг дарангуйлах ба харин Enterobacter spp., Pseudomonas aeruginosa, Serratia spp., Acinetobacter spp зэрэг бичилбиетний ялгаруулдаг I хэлбэрийн бета-лактамаза-д нөлөөлдөггүй. Клавуланы хүчил нь пенициллиназа-тай их төстэй учир ферменттэй тогтвортой нийлмэл нэгдэл үүсгэж амоксициллиныг бета – лактамаза ферментийн задралаас хамгаалж түүний үйлдлийн хүрээг өргөсгөдөг. Үйлдлийн хүрээ: Грам эерэг бактери: Агаартан бактери: Streptococcus spp., Staphylococcus spp., (метициллин тэсвэртэй штаммаас бусад), Enterococcus spp., Corynebacterium spp., Bacillus anthracis, Listeria monocytogenes Агааргүйтэн бактери: Clostridum spp., (Clostridum difficile-с бусад), Peptococcus spp., Peptostreptococcus spp., Грам сөрөг бактери: Агаартан:Escherichia coli, Klebsiella spp., Proteus spp., Yersinia enterocolitica, Salmonella spp., Shigella spp., Haemophilus influenza, Haemophilus ducreyi, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitides, Bordetella pertussis, Moraxella catarrhalis, Gardnerella vaginalis, Brucella spp., Pasteurella multocida, Vibrio cholera, Helicobacter pylori Агааргүйтэн:Bacteroides spp., Bacteroides fragilis, Fusobacterium spp. Фармакокинетик: Флемоклав Солютабыг 875/125мг (амоксициллин/клавуланы хүчил) тунгаар 1 удаа хэрэглэхэд цусны сийвэн дэх амоксициллины концентраци 1.5 цагийн дараа, ба клавуланы хүчлийнх 1 цагийн дараа тус тус дээд хэмжээндээ хүрэх бөгөөд энэ нь 12мкг/мл ба 3мкг/мл байна. Амоксициллин ба клавуланы хүчлийн AUC (зураглалд концентрацийн муруйн доорх талбай) нь 33мкг ; цаг/л, 6мкг ; цаг/л тус тус байна. Амоксициллиныг ууж хэрэглэхэд 90% шимэгдэх ба клавуланы хүчлийн туйлын биохүрэхүй нь 60%. Ойролцоогоор амоксициллины 17-20%, клавуланы хүчлийн 22% нь цусны сийвэнгийн уурагтай холбогддог. Хоёр үйлчлэгч бодисын ерөнхий клиренс нь 25л/цаг бөгөөд хагас ялгарлын хугацаа нь амоксициллиных 1,1 цаг, клавуланы хүчлийх 0,9 цаг тус тус байна. Дунджаар амоксициллины 60-80%, клавуланы хүчлийн 30-50% нь бэлдмэлийг хэрэглэснээс хойш эхний 6 цагийн дотор бөөрөөр шээстэй ялгарна. Амоксициллины ихэнх хэсэг нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр ялгарах ба багахан хэсгийн бета-лактамын цагираг нь задрах замаар идэвхгүй метаболит (пенициллийн ба пенамальдын хүчил) үүсгэдэг. Клавуланы хүчил нь химийн хувиралд эрчимтэй орж задрах бөгөөд цаашдаа карбоксилгүйждэг.
Орц
1 флаконд: 200мг клавулоны хүчил, 1000 мг амоксициллин агуулна.
.
Санамж
Тогтворжилт ба нийцэл: Амоксиклавын судсанд тарих бэлдмэлийг найруулсны дараа 20 минутын хугацаанд хэрэглэж болно. Уусмал зайлшгүй хөргөчинд байх шаардлагагүй. Судсанд дуслаар тарих амоксиклавыг зарим дуслын шингэнүүдтэй хамт хэрэглэдэг. Доор дурьдсан дуслын шингэнүүдийг зөвлөсөн хэмжээгээр хэрэглэх үед антибиотикийг хангалттай концентрациар барьдаг. Амоксиклав нь глюкоз, декстран, бикарбонат агуулсан дуслын шингэнд тогтворгүй. Амоксиклавыг бусад эмийн бэлдмэлүүдтэй 1 тариурт хольж болохгүй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Үр хөврөлд сөргөөр нөлөөлдөг талаар тэмдэгдэгпээгүй. Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэж болох эсэх нь тогтоогдоогүй. Амоксициллин ба клавуланы хүчил нь ФДА-ийн жирэмсний категороор В. Амоксиклавыг тодорхой заалтаар жирэмсэн үед хэрэглэж болно. Амоксициллин ба клавуланы хүчил нь бага хэмжээгээр хөхний сүүтэй ялгарна.
Цээрлэлт: Амоксициллин ба клавуланы хүчил, пенициллиний бүлгийн антибиотикуудад хэт мэдрэг хүмүүс, лимфолейкоз, халдварт мононуклеоз зэргийн үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Харшилд өртөмтгий өвчтөнүүдэд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Бөөрний хүнд явцтай өвчний үед тунг тохируулах буюу эсвэл хоорондын зайг уртасгана. Элэгний эмгэгтэй өвчтөнүүдэд элэгний үйл ажиллагааг тогтмол хянана. Амоксициллин/клавулоны хүчил болон пенициллиний бүлгийн антибиотик хэрэглэсэнтэй холбоотойгоор үүссэн элэгний үйл ажиллагааны өөрчлөлт ба цөс зогсонгишлын шарлалтын үед бэлдмэлийг хэрэглэхгүй. Бета-лактамын цагирагт бүтэцтэй антибиотикуудад (цефалоспорин) хэт мэдрэг хүмүүст маш болгоомжтой хэрэглэнэ. Эмчилгээний явцад шээсэнд талст үүсэхээс сэргийлэх зорилгоор өвчтөнд их хэмжээний шингэн өгнө.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Амоксиклавын хордлого бараг илрэхгүй. Гэхдээ түүнийг өндөр тунгаар хэрэглэж байгаа үед сэрэмтгий болох, нойргүйдэх, толгой эргэх, зарим тохиолдолд таталдаа үүсэж болно. Энэ үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Амоксиклавыг гемодиализаар бие махбодоос гадагшлуулж болно.
Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөө нь бүдэг явцтай түр зуурын шинжтэй байна. Хоол боловсруулах замын зүгээс дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж ихэвчлэн тохиолдоно. Эмчилгээний явцад бэлдмэлд тэсвэртэй бичил биетнээр үүсгэгдсэн суперинфекц үүсэж болно. Мөн амны хөндийн үрэвсэл, үтрээний үрэвсэл, суулгалт бүхий бүдүүн гэдэсний псевдомембраноз үрэвсэл ажиглагдаж болзошгүй. Хэрэв суулгалт илэрвэл эмчид хандах шаардлагатай. Арьсаар тууралт гарах, загатнах, экзантем, судасны хаван, бронх агчих, анафилаксын шок болох, харшлын урвал үүсэх зэрэг шинж илэрч болзошгүй. Ховор тохиолдолд элэгний ферментүүдийн хэмжээ ихсэнэ. Маш ховор тохиолдолд цөс зогсонгишлын шарлалт, элэгний үрэвсэл, бөөрний завсрын эдийн үрэвсэл үүснэ. Лейкоцит ба тромбоцитын тоо цөөрөх ба эозинфилийн тоо олширч болно. Хадгалалт: 25°С-аас доош хэмийн хүүхдэд хүрэхээргүй газар хадгална. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Болгоомжлол: Бэлдмэлийг хэрэглэх зааврын дагуу зөв найруулна. Зөвхөн шинэ, тунгалаг уусмал хэрэглэнэ. Бэлдмэлийг хөлдөөж болохгүй.
Сэтгэцийн болон биеийн хүчний ажилын чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Өвөрмөц урьдчилан сэргийлэлт байхгүй. Эмийн болон бусад харилцан үйлчлэл: Амоксиклавыг метотрексаттай хамт хэрэглэхэд метотрексатын хорт нөлөө ихсэнэ. Аллопуринолтой хамт хэрэглэхэд экзантем үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Амоксиклав нь аминогликозидын бүлгийн антибиотикуудтай үл нийцэлтэй. Зарим тохиолдолд бэлдмэл протромбины хугацааг уртасгадаг учир амоксиклавыг ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлт саатуулдаг эмүүдтэй болгоомжтой хэрэглэнэ. Бэлдмэлийг дисульфирамтай хамт хэрэглэхээс зайлсхийнэ. Амоксиклавыг бусад бэлдмэлтэй 1 тариурт хольж болохгүй бөгөөд мөн 1 судсанд дараалан тарихгүй. Мөн уураг ба липидийн бэлдмэл, цус, бикарбонат, дөкстран, глюкоза агуулсан уусмалуудтай холихоос зайлсхийнэ.