Zaraa.mn сайт нь ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН зардаггүй. Эмийн тайлбар үнэн зөв нь баталгаатай биш учир ТА ЭМЧЭЭС зөвлөгөө авна уу. Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд zaraa.mn сайт хариуцлага хүлээхгүй болно.

Альбумин 20%-100мл

Category:

215,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Альбумины 10% -ын уусмалыг судсанд дуслаар болон урсгалаар тарьж хэрэглэнэ. 10-20%-ын уусмалыг минутанд 40-с илүүгүй дусал орох хурдтайгаар тарина
  • Тархины хавангийн үед альбумины 10-20%-ын гипертоник уусмалыг хэрэглэдэг. Янз бүрийн шалтгаантай шокын үед артерийн даралтыг ихэсгэх зорилгоор судсанд урсгалаар тарина
  • Хүүхдэд 3мл/кг-с илүүгүй тунгаар хэрэглэнэ
  • Харин настайчуудад зүрх судасны системд ачаалал өгдөг тул 20%-ын уусмал болон 5-10%-ын уусмалыг түргэн хийхээс зайлсхийнэ

Дэлгэрэнгүй

  • Эрүүл донорын цус, сийвэн, ихэс, ийлдсээс фракцлах замаар гаргаж авсан бэлдмэл
  • Гэмтлийн ба хагалгааны дараах шок, Цус өтгөрөх ба усгүйжилт дагалдсан түлэгдэлт, Нефроз хам шинж, гломерулонефрит, Элэгний цирроз, Архаг идээт процесс зэргийн үед цусан дахь уураг ба альбумины хэмжээ багасах, 
  • Өвчтөний хооллолтын өөрчлөлттэй холбоотой хоол боловсруулах замын гэмтэл (шархлаа, хавдар) зэрэгт хэрэглэнэ

Орц

  • Альбумин 20%-100мл 

Санамж

  • Цээрлэлт: Тромбоз, илэрхий артерийн гипертони, үргэлжилсэн дотуур цус алдалт, хүнд явцтай цус багадалт, зүрхний дутагдлын хүнд хэлбэрийн үед хэрэглэхийг цээрлэнэ
  • Жирэмсэн үед альбуминыг зөвхөн зайлшгүй шаардлагатай үед хэрэглэж болох ба хөхүүл үед хэрэглэхэд аюулгүй гэсэн мэдээлэл байдаггүй байна. Мөн зүрхний үйл ажиллагаа дарангуйлагдсан үед болгоомжтой хэрэглэнэ. Усгүйжсэн өвчтөнд альбуминыг хэрэглэхийн өмнө хангалттай хэмжээний шингэн хийж өгнө. АХФ-д хориг үүсгэдэг эмүүдтэй хамт хэрэглэхэд артерийн даралт бууруулах үйлдэл нь хүчжиж болохыг анхаарна

Shopping cart