Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Актрапидын эмчилгээний тунг тогтоохдоо цусан дах глюкозын хоолны өмнө, хооллосноос 1-2 цагийн дараах концентрацийг үндэслэн хүн бүрт өвөрмөц тогтооно.
- Бэлдмэлийг арьсан дор, булчин, судсанд тарина.
- Бүх тарих аргуудыг инсулины дозаторын тусламжтай гүйцэтгэнэ.
- Актрапидыг цэьэр байдлаар хоногт 3 удаа хэрэглэнэ.
- Бэлдмэлийг хэрэглэсний дараах 30 минутанд хооллоно.
Дэлгэрэнгүй
- Чихрийн шижин 1р тип
- Чихрийн шижин 2р тип
- Шижингийн эсрэг ууж хэрэглэдэг эм үр нөлөө тааруу байгаа үе
- Интеркуррент өвчнүүд
- Хоолны эмчилгээ үр нөлөөгүй байгаа жирмсэн эмэгтэйчүүдэд тус тус хэрэглэнэ.
- Актрапидын эмчилгээний үр нөлөө түргэн эхэлдэг учир шижингийн кетоацидоз,
- Кетоацидозын ба гиперосмолляр ком,
- Хагалгаа хийлгэх шаардлагатай болсон өвчнүүдэд хэрэглэнэ.
Орц
Saccharomyces cerevisiae-с рекомбинант ДНХ-ын технологиор гаргаж авсан хүний инсулин.
1мл-т: 100 ОУН хүний инсулин агуулагдана. 1 картридж-д 3мл (300 ОУН) бэлдмэл агуулагдана. 1ОУН (Олон улсын нэгж) нь 0,035мг хүний усгүйжүүлсэн инсулинтэй тэнцэнэ.
Эм зүйн онцлог шинж: Цайрын хлорид, глицерол, метакрезол, натрийн ислийн гидроксид буюу давсны хүчил (рН зохицуулсан), тарианы ус зэрэг туслах бодисууд агуулна.
Санамж
Гаж нөлөө:
- Инсулины тунг шаардагдах хэрэгцээнээс хэтрүүлэн өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд гаж нөлөө илэрнэ. Хүнд явцтай цусны сахарын хэмжээ багасалт нь ухаангүй болох болон таталдаа үүсгэхэд хүргэх бөгөөд улмаар тархины үйл ажиллагааны түр зуурын буюу байнгын дутагдал үүсэж үхэлд хүргэх шалтгаан болно.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
- Инсулиний өвөрмөц хордлогын талаар тэмдэглэгдээгүй боловч хэрэв өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд цусан дахь сахарын хэмжээ багасалт янз бүрийн үе шатаар үүсэж болно. Энэ үед дараах арга хэмжээ авна. Цусны сахарын хэмжээ багасах хөнгөн хэлбэрийн үед глюкоз болон сахар агуулсан бүтээгдэхүүн уулгана. Иймээс чихрийн шижин өвчтэй хүмүүст сахар агуулсан бүтээгдэхүүнийг байнга биедээ авч авч явахыг зөвлөнө.
Цээрлэлт
- Гипогликеми, инсулином зэрэгт хэрэглэхийг хориглоно.