Shopping cart

Актовегин 40мг/2мл

Category:

86,500 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Тархины бодисын солилцоо болон цусны эргэлтийн цочимог хямрал (харвалт, гавал тархины гэмтэл тэдгээрийн үлдэц)- төрөл бүрийн гаралтай хүчилтөрөгчийн дутагдал- тархины архаг ишеми-захын цусны эргэлтийн хямрал (артерийн болон венийн) ба тэдгээрийн үр дагавар (артерийн ангиопати, шилбэний шархлаа)- хүүхдийн ТМС-ийн перинаталь гэмтэл болон тэдгээрийн үр дагавар- жирэмсэн эхийн эхсийн дутагдал – ходоод гэдэсний салст бүрхэвчийн шарх болон шархлаат гэмтэл – зүрхний ишеми – ангиопати, түүнчлэн чихрийн шижин өвчний гаралтай- арьс шилжүүлэн суулгалт – түлэгдэлт, түүнчлэн химийн түлэгдэлт, арьсны шархлалт, хөлдөлт- эдгэрэлт муутай шарх, цооролт (Dekubitus)- арьс болон салстын цацраг туяаны гэмтэл (урьдчилан сэргийлэлт болон эмчилгээ)
  • Тарилгын уусмалАктовегин® тарилгын уусмалыг булчинд болон артери венийн судсанд хийнэ натри хлоридын изотоник уусмал эсвэл глюкозын 5%-ийн уусмалтай найруулж болно
  • а)ердийн зөвлөх тун:эмнэл зүйн байдлаас хамаарч эхний тун нь 10-20 мл-ыг артери эсвэл венийн судсанд хийнэ цаашдаа 5мл-ээр венийн судсанд эсвэл булчинд удаан шахаж өдөр болгон эсвэл долоо хоногт хэдэн удаа хийнэ. Дуслын аргаар хийхдээ 10-50 мл-ыг 200-300 мл-ийн натри хлоридын изотоник уусмал эсвэл глюкозын 5%-ийн уусмалтай найруулна, хийх хурд нь 2 мл/мин.
  • б) заалтаас хамаарч тунг тохируулах нь:Тархины бодисын солилцоо болон цусны эргэлтийн хямрал: эхэндээ өдөрт 10 мл-ээр судсаар, 2 долоо хоногиййн турш, цаашдаа 5-10 мл-ээр долоо хоногт 3-4 удаа, 4-с багагүй долоо хоногийн турш хийнэ.Ишемийн харвалт: 20-50 мл-ыг 200-300 мл суурь уусмалд найруулж, өдөр болгон эсвэл долоо хоногт хэдэн удаа, 2-3 долоо хоногийн турш дуслаар хийнэ. Ангиопати. 20-50 мл бэлдмэлийг суурь уусмалд найруулж өдөр болгон эсвэл долоо хоногт хэдэн удаа артери эсвэл венийн судсанд хийнэ, эмчилгээ 4 долоо хоног. Трофик болон бусад эдгэрэлт муутай шарх, түлэгдэлт: 10 мл судсаар эсвэл 5 мл булчинд, гэмтлийн зэргээс хамаарч өдөр болгон эсвэл өдөрт хэдэн удаа, Актовегины® хэсэг газрын эмчилгээний нэмэлт байдлаар.Арьс болон салстын цацраг туяаны гэмтлийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлт: дундаж тун нь цацрагийн үйлчлэлийн хооронд өдөр болгон 5мл-ээр венийн судсанд.Цацрагийн гаралтай цистит: өдөр болгон 10 мл трансуретраль, бактерийн эсрэг эмчилгээтэй хавсрана
  • Хүүхдэд: тархины хүнд гэмтлийн үед, хурц үед нь дуслаар 1000 мг хүртэл, венийн судсанд, эерэг динамиктай бол тунг буурулна
  • Нөхөн сэргэх үед: биеийн жингийн 20-40 мг/кг-аар, дуслаар эсвэл булчинд хийнэ.Дуслын шингэн нь Актовегины дуслын шингэнийг венийн судсаар дуслаар эсвэл артерийн судсаар урсгаж хийнэ. Дусал хийхээс өмнө флакон бүтэн эсэхийг шалгана. Дуслын хурд нь 2 мл/мин. Тархины бодисын солилцоо болон цусны эргэлтийн хямралын үед эхлээд 250-500 мл/хоногт венийн судсаар, 2 долоо хоног хийнэ, цаашдаа 250 мл-ээр венийн судсаар долоо хоногт хэдэн удаа, 4-оос доошгүй долоо хоног хийнэ. Харвалтын үед 250-500 мл венийн судсаар өдөр болгон эсвэл долоо хоногт хэдэн удаа 2-3 долоо хоног.Артерийн ангиопатийн үед 250 мл артери эсвэл венийн судсанд өдөр болгон эсвэл долоо хоногт хэдэн удаа эмчилгээг 4 хоног орчим явуулна.Трофик болон бусад эдгэрэлт удаан шарх, түлэгдэлтийн үед шархны эдгэрэлтийн зэргээс хамаарч 250 мл-ийг венийн судсаар өдөр болгон эсвэл долоо хоногт хэдэн удаа, Актовегины хэсэг газрын эмчилгээнд нэмэлт байдлаар хэрэглэнэ. Арьс болон салстын цацраг туяаны гэмтлийн урьдчилан сэргийлэлт болон эмчилгээний зорилгоор дунджар 250 мл-ээр венийн судсаар цацрагийн эмчилгээ эхэлхээс нэг хоногийн өмнө болон эхэлсэн үед нь өлөр болгон, мөн эмчилгээ дуусаад 2 долоо хоногийн турш хийнэ
  • Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх нь.Актовегин -ыг хэрэглэж болно.Уусмал нь гипертоник тул булчинд хийхдээ 5мл-ээс илүү хийхгүй.Анафилактоид урвал үүсч болох тул эмчилгээ эхлэхээс өмнө туршиж маягаар тарилга хийнэ

Дэлгэрэнгүй

  • Актовегин бол хүчтэй антигипоксант. Глюкоз болон хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг нэмэгдүүлж, тэдгээрийн эс дэх утилизацийг шимэгдэлтийг ихэсгэнэ, АТФ үүсэлтийг дэмжин эсийн энергийн хэрэгцээг хангана. Энергийн солилцооны хэвийн үйл ажиллагаанд саадтай байгаа (гипокси, субстратын дутагдал) нөхцөлд болон энергийн хэрэгцээ ихэссэн үед (эдгэрэлт, нөхөн төлжилт) Актовегин нь үйл ажиллагааны метаболизм болон анаболизмын энергийн үйл явцыг идэвхжүүлдэг. Хоёрдогч үйлдэл нь цусны хангамжийг ихэсгэх юм
  • Фармакодинамик:Актовегин зөвхөн 5000 дальтоноос бага молекул жинтэй физиологийн бодис агуулсан. Молекулын түвшинд уг бэлдмэл нь хүчилтөрөгчийн утилизаци болон хэрэглээг нэмэгдүүлж (хүчилтөрөгчийн дутагдалд тэсвэрлэх чадварыг ихэсгэх), энергийн метаболизм болон глюкозын хэрэглээг ихэсгэдэг. Эдгээр үйл явцын дүнд ялангуяа гипокси болон ишемийн нөхцөлд байгаа эсийн энергийн байдал сайжирдаг. Актовегины үйлчлэл нь судсаар хийх болон уусны дараа 30-аас доошгүй минутын дараа эхэлж 3 цагийн дараа дээд хэмжээндээ хүрнэ
  • Фармакокинетик:Тус бэлдмэлийн фармакокинетик шинж чанарыг (абсорбци, тархалт, ялгаралт) тогтоох боломжгүй юм, учир нь Актовегин нь биед хэвийн үед байдаг физиологийн найрлагатай

Орц

  • Тарилгын 1 мл уусмал нь: Тугалын цусны уураггүйжүүлсэн гемодериват  40 мг.
  • Туслах бодис- натри хлорид, тарилгын ус

Санамж

  • Гаж нөлөө: харшлын урвал: чонон хөрвөс ,гэнэт халуурах ,зүрхний ээнэгшил нь алдагдсан дутагдал , уушгины хавагнал ,олигури, анури, биед шингэн хуримтлагдах- шок
  • Цээрлэлт: Актовегин-ы найрлаган дахь бодисд хэт мэдрэг байх
  • Бусад эмийн бэлдмэлтэй үйлчлэх нь тогтоогдоогүй
  • Тунгийн хэтрүүлэлт: Бэлдмэл нь сайн тэсвэрлэддэг. Харшлын урвал үүссэн бол Актовегин хэрэглэхээ зогсооно.Хүнд зэргийн анафилаксийн урвалын үед яаралтай арга хэмжээ авна (сийвэн орлуулагч, кортикостероид өндөрт тунгаар, катехоламин зэрэг хийх)