Shopping cart

Актовегин 40мг-10мл

Category:

79,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Тарилгын уусмалыг булчинд болон артери венийн судсанд хийнэ 
  • Натри хлоридын изотоник уусмал эсвэл глюкозын 5%-ийн уусмалтай найруулж болно
  • Ердийн зөвлөх тун: эмнэл зүйн байдлаас хамаарч эхний тун нь 10-20 мл-ыг артери эсвэл венийн судсанд хийнэ. Цаашдаа 5мл-ээр венийн судсанд эсвэл булчинд удаан шахаж өдөр болгон эсвэл долоо хоногт хэдэн удаа хийнэ. Дуслын аргаар хийхдээ 10-50 мл-ыг 200-300 мл-ийн натри хлоридын изотоник уусмал эсвэл глюкозын 5%-ийн уусмалтай найруулна, хийх хурд нь 2 мл/мин

Дэлгэрэнгүй

  • Тархины бодисын солилцоо болон цусны эргэлтийн цочимог хямрал (харвалт, гавал тархины гэмтэл тэдгээрийн үлдэц), төрөл бүрийн гаралтай хүчилтөрөгчийн дутагдал, тархины архаг ишеми-захын цусны эргэлтийн хямрал ба тэдгээрийн үр дагавар (артерийн ангиопати, шилбэний шархлаа), хүүхдийн ТМС-ийн перинаталь гэмтэл болон тэдгээрийн үр дагавар- жирэмсэн эхийн эхсийн дутагдал, ходоод гэдэсний салст бүрхэвчийн шарх болон шархлаат гэмтэл, зүрхний ишеми, ангиопати, түүнчлэн чихрийн шижин өвчний гаралтай- арьс шилжүүлэн суулгалт, түлэгдэлт, түүнчлэн химийн түлэгдэлт, арьсны шархлалт, хөлдөлт, эдгэрэлт муутай шарх, цооролт,  арьс болон салстын цацраг туяаны гэмтэлийн үед хэрэглэнэ

Орц

  • Идэвхтэй бодис- тугалын цусны уураггүйжүүлсэн гемодериват  40 мг
  • Туслах бодис- натри хлорид, тарилгын ус

Санамж

  • Гаж нөлөө: харшлын урвал: чонон хөрвөс,гэнэт халуурах, зүрхний ээнэгшил нь алдагдсан дутагдал, уушгины хавагнал- олигури, анури, биед шингэн хуримтлагдах- шок
  • Онцгой заалт: Лабораторийн заалтыг хянах нь Олон дахин судсаар хийсэн бол сийвэнгийн электролитын найрлага болон биеийн шингэний тэнцвэрийг хянах хэрэгтэй.Тунгийн хэтрүүлэлтБэлдмэл нь сайн тэсвэрлэддэг.Харшлын урвал үүссэн бол Актовегин® хэрэглэхээ зогсооно. Шаардлагатай бол харүлын эсрэг стандарт эмчилгээ явуулна (гистамины эсрэг бэлдмэл болон/эсвэл кортикостероид). Хүнд зэргийн анафилаксийн урвалын үед яаралтай арга хэмжээ авна (сийвэн орлуулагч, кортикостероид өндөрт тунгаар, катехоламин зэрэг хийх)