Shopping cart

Агаар цэвэршүүлэгч

Хүргэлт үнэгүй
Утас:7734-7799

135,000 

Агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч

Тасалгааны агаарын чийгшил 30-50% байх нь зохистой дундаж хэмжээ. Өвөл орон сууцны халаалтын систем ажиллаж эхэлмэгц чийгийн хэмжээ 10-20% болж багасах нь олонтоо. Хуурай агаар эрүүл мэндэд таагүй, ам, хамрын хөндийн салст бүрхэвч хуурайшиж, хоолой хатсанаас болж агаар дуслын халдварт өвчинд эмзэг болно. Нөгөө талаар хэт чийгтэй тасалгаанд төрөл бүрийн хөгц, мөөгөнцөр амархан үржиж ургадаг. Тэгвэл агаар чийгшүүлэгч нь төхөөрөмж өөртөө чийг мэдэрдэг гигрометртэй байдаг тул тасалгааны агаарыг RH (Relative Humidity) буюу зохистой хэмжээнд барьдаг.

Nanocloud Humidification технологитой нь чийгшүүлэгч төхөөрөмжөөс нано хэмжээстэй мананцар үүсгэдэг. Агаар дахь усан дуслын хэмжээ маш өчүүхэн учраас гэрийн тавилга хэрэгслийг толботуулдаггүй. Ийм нано үүл нь өрөө тасалгааны агаарт удаан тогтож чийгээр хангаж өгснөөр хуурай нарийн ширхэгт тоос, тоосонцрын хэмжээ багасдаг сайн талтай.