Shopping cart

Авелокс 400мг-250мл

Category:

179,000 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

  • Тарилгын уусмалыг судсанд ойролцоогоор 60 минутаас багагүй хугацаанд дангаар нь болон тарианы ус, 0.9%-ийн натрийн хлоридын уусмал, 1 молийн натрийн холридын уусмал, 5%, 10%, 40% декстрозын уусмал, 20%-ийн ксилитийн уусмал, рингерийн уусмал, рингер лактатын уусмал, 10%-ийн аминофузины уусмал, йоностерилын уусмалтай хэрэглэнэ
  • Бэлтгэсэн уусмал нь тасалгааны хэмд 24 цагийн турш хадгалахад тогтвортой байдаг
  • Уусмалыг хөлдөөж, хөргөж болохгүй ба хөргөгчинд хадгалахгүй
  • Уусмалыг хөргөх явцад тундас үүсдэг боловч тасалгааны хэмд тунадас нь хайлдаг
  • Уусмалыг үйлдвэрийн савалгаанд хадгална. Зөвхөн тунгалаг уусмалыг хэрэглэнэ

Дэлгэрэнгүй

  • Моксифлоксациныг насанд хүрэгсдэд бэлдмэлд мэдрэг бактериар үүсгэгдсэн цочмог синусит, эмнэлгийн бус уушгины үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэл, арьс зөөлөн эдийн хүндрэлгүй халдвар, хэвлийн хөндийн хүндэрсэн халдвар, бага аарцагийн хөндийн эрхтэний хүндрэлгүй үрэвсэлт эмгэг зэргийн үед хэрэглэнэ

Орц

  • Идэвхитэй бодист: 0.436г моксифлоксацин гидрохлоридын моногидрат, 0.400г моксифлоксацинтай тэнцүү
  • Туслах бодист: 2.00г натрийн хлорид, 1N 0,00-0,02 хлортустөрөгчийн хүчил, 2 N 0.00-0.05г натрийн гидроксид, 248,659-248,664г тарилгын уусмал.Эмийн концентраци 1.6мг/мл

Санамж

  • Гаж нөлөө: Моксифлосацин зохимж зайтай. Ихэнх гаж нөлөө (90%) нь хөнгөн, дунд зэргийн явцтай
  • Хоол боловсруулах тогтолцоо: хэвлий орчмоор өвдөх, дотор муухайрах, суулгах, бөөлжих, диспепсийн хам шинж, элэгний сорил өөрчлөгдөнө
  • Мэдрэхүйн эрхтэн: амтлах мэдрэмж өөрчлөгдөнө
  • Тулгуур, хөдөлгөөний тогтолцоо: арталги, миалги
  • Мэдрэлийн тогтолцоо: нойргүйдэх, толгой эргэх, цочромтгой болох, нойрмоглох, айж түгших, тремор, парестези
  • Амьсгалын тогтолцоо: амьсгаадах
  • Арьс бүрхүүл: тууралт, загатнаа, хөлрөх
  • Шээс бэлгийн тогтолцоо: үтрээний кандидоз, вагинит
  • Хэсэг газрын өөрчлөлт: флебит илрэх давтамж (>0.01%-<0.1%)
  • Ерөнхий шинж тэмдэг: ууц нуруугаар өвдөх, нүүр хавагнах, лабораторын үзүүлэлт өөрчлөгдөх, харшлын урвал, хөл орчмоор өвдөх
  • Зүрх судасны тогтолцоо: артерийн даралт буурах, захын хаван, ухаан алдах, судас өргөссөнөөс нүүр халуун оргино
  • Хоол боловсруулах тогтолцоо: гастрит, хэлний өнгө өөрчлөгдөх, дисфаги, холестатик шарлалт, clostrridum difficile үүсгэгдсэн суулгалт
  • Цус, лимфийн тогтолцоо: тромбопластин буурах, протромбин ихсэх, тромбоцитопени, анеми
  • Мэдрэлийн тогтолцоо: сэтгэцийн өөрчлөлт
  • Зүрх судасны тогтолцоо: ховдлын тахиаритми, ховдлын мерцани, трепетани, хэм алдалттай өвчтөнд зүрх зогсох
  • Лабораторын үзүүлэлт: Гематокритын тоо үзүүлэлт ихсэх/багасах, улаан бөөм ихсэх/багасах, лейкозитоз, шүлтлэг фосфотаза, аспартатаминотрансфераза, аланинаминотрансфераза, билирубин, шээсний хүчил, креатинин, мочевины хэмжээ ихэснэ. Моксифлоксациныг хэрэглэх үед лабораторын үзүүлэлт ихэсдэг гэсэн холбоо байхгүй
  • Цээрлэлт:Моксифлоксацинд мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй 18 доош насны хүүхдэд хэрэглэхгүй
  • Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхийг цээрлэнэ
  • Тусгай заалт: Хинолоны бүлгийн эмийг хэрэглэх явцад уналт таталтын шинж илрэх эрсдэлт өндөр. Иймд моксифлоксациныг ТМТ-ны эмгэгтэй, таталдах хам шинжтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.Элэгний хүнд эмгэгтэй хүнд моксифлоксациныг хэрэглэхийг хориглоно. Моксифлоксациныг дангаар тарина. Бусад тарилгын эмтэй хамт нэг тариурт тарихыг хориглоно