Амьдралд бэлэн үү ? хүү минь
ЭНЭ НОМ…
– Таны хүүхдийг олимп дэлхийн аварга, олимпиадын ялагч болгохгүй харин ТЭМЦЭЛД ТУУШТАЙ БАЙХАД урам өгнө.
– Таны хүүхдийг мэргэн ухаантай болгохгүй, харин ТАНИН МЭДЭХ, СУРАЛЦАХ хүсэл эрмэлзэлтэй болоход сэдэл болно.
– Таны хүүхдийг баян чинээлэг болгохгүй, харин САНХҮҮГЭЭ ЭМХ ЦЭГЦТЭЙ байлгахад чиглүүлэлт болно.
– Таны хүүхдэд АЗ авчрахгүй, гэхдээ БОДИТ ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМ ямар гэдгийг мэдрүүлнэ.
– Таны хүүхдийг цэцэн цэлмэг үг яриатай болгохгүй, гэвч ХЭЛЭХ ҮГЭЭ БОДДОГ болох суурь өгнө.
– Таны хүүхдийг манлайлагч болгохгүй, харин ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛТЭЙ нэгэн байхад дэм болно.
– Таны хүүхдийг сайхан үзэсгэлэнтэй болгохгүй, гэвч САЙН хүн болж төлөвшихөд нь ур ухаан болно.
– Таны хүүхдийг авьяастан болгож чадахгүй, харин ГОО ЗҮЙН МЭДРЭМЖИЙГ өдөөх юм.
– Таны хүүхдийг олон хэлээр чөлөөтэй яриулж сургахгүй, гэхдээ АЯЛАГЧ байх хүслийг өдөөнө.
– Таны хүүхдийг сайхан гэр бүлтэй болгож өгөхгүй, гэвч ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ ямар чухал гэдгийг ойлгуулна.
– Таны хүүхдэд хүсэл мөрөөдөл бэлэглэхгүй, харин ӨӨРИЙГӨӨ ОЛЖ НЭЭХ гарц нь болох учиртай.
– Таны хүүхдэд жаргал өгөхгүй, харин ЗОВЛОНД ТЭВЧЭЭРТЭЙ байхад хүч болно.
– Таны хүүхдэд маш их боломжийг нээхгүй байх, харин БАЙГАА ЗҮЙЛДЭЭ ТАЛАРХДАГ сэтгэлтэй нэгэн байхад нь шалтгаан болно.
– Таны хүүхдийг шийдэмгий болгож чадахгүй ч СОНГОЛТЫН ӨМНӨ луужин байх учиртай.
– Таны хүүхдийг ялаад л байдаг хүн болгож чадахгүй, харин ЯЛАГДАЖ ЧАДДАГ сэтгэлийн тэнхээтэй болгоно.
– Таны хүүхдийг муу зуршлаас салгаж чадахгүй ч САЙН ДАДАЛ ЗУРШИЛТАЙ болох өдөөлт болно.
– Таны хүүхдийг аугаа эх оронч болгох боломжгүй, харин БАЙГАЛЬ ОРЧИНТОЙ зөв харилцах сэтгэл өгнө.
– Таны хүүхдийг шилдэг нь болгохгүй, НИЙГМИЙН ДУНД БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВАХ шаардлагатайг сануулна.
– Таныг хүүхдийг гэгээрүүлэхгүй, гэхдээ ХАЙРЛАДАГ, УУЧИЛДАГ нинжин сэтгэлийн суурь болно.
– ЭНЭ НОМ таны хүүхдэд эцэг эхийг нь орлож чадахгүй ч таны бэлэглэж байсан ДУРСАМЖ болж чадна.
18,500 ₮