Эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд

  1. Жимсгэнүүд

Жимсгэнүүд нь маш өнгөлөг ба өөрсдийн гэсэн төрөл бүрийн антиоксидантаар баялаг ба тэдгээр нь төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх онцгой увидастай байдаг билээ. Үүнээс гадна жимсгэнүүд маш амтлаг тул байнга идэхэд ч маш боломжийн эрүүл мэндэд маш тустай бүтээгдэхүүнүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог.

Гэвч жимсгэнүүд нь мэдээж улирлын чанартай ба өвлийн цагт шинэхэн ургацын жимс олдохгүй боловч хөлдөөж хадгалсан жимсгэнийг иогурт, зайрмаг, шеик зэрэг ундаануудад ашиглан эрүүл хооллолтыг бий болгох боломжтой юм.

  1. Загас

Та загаснаас Протеин болон Омега-3 витаминыг авах боломжтой ба та хэрвээ загасыг өөрийн хүнсний хэрэглээндээ ашигладаг л бол зүрхний шигдээс болон зүрхний өвчин тусах магадлал тань үлэмж буурдаг юм.

Загаснуудаас омега-3 витаминыг хамгийн их агуулдаг нь яргай загас, туна загас, сардин, хар хайран загас, май загас зэрэг загаснууд ба та шинэхэн болон утсан, хөлдөөсөн гээд олон төрлөөр хадгалсан загасыг хүнсэндээ хэрэглэх боломжтой.

  1. Ногоон навчлаг хүнсний ногоонууд

Навчлаг хар ногоон өнгөтэй хүнсний ногоонууд нь витамин А, Витамин С, кальци зэрэг шим тэжээлийг биед өгөх ба үүнээс гадна ургамлын гаралтай витамин, амин дэмүүд нь хүний биед онцгой ач холбогдолтой байдаг билээ. Мэдээж энэхүү төрөл ангийн ногоонд спинач, броколи, байцаа, салатны навч зэрэг ордог юм.

  1. Самар

Газрын самар, хушга, самар зэрэг хүнснүүд нь уургаар баялаг ба тархи болон зүрх судасны үйл ажиллагаад маш ач тустай юм. Мөн цусан дахь өөх тосны хэмжээг багасгах ач тустай юм.

Та самарыг хүснэнд ашиглахдаа их хэмжээгээр ашиглаж болохгүй ба калор ихтэй тул зүй зохистой ашиглах нь уургийг илүүдлээс сэргийлэх юм.

  1. Оливын тос

Оливын тос нь Витамин Е -г агуулсан байдаг ба холестерин байхгүй гэдгээрээ хамгийн их онцлог бөгөөд хүснэнд ашиглахад хамгийн эрүүл тос болж өгдөг юм.

  1. Үр тариа

Үр тариа нь эслэг болон витамин B -г их хэмжээгээр агуулсан байдаг ба минерал, уургийг ч мөн тойдорхой хэмжээгээр агуулдаг. Тэдгээр нь холестрины хэмжээ бага ба биеийн жинг барих, зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд хамгийн их ач тустай юм.

  1. Иогурт

Иогурт амтархан идэх дуртай хүмүүс байгаа л биз дээ? Иогурт нь кальци, уураг, болон биед ашигтай нянгаар баялаг бүтээгдэхүүн ба тэдгээр биед ашигтай нянгууд биед хортой, өвчин үүсгэгч нянгуудаар хооллодог тул таны хоол боловсруулах системийг эрүүл байлгахад нэн авч тустай бүтээгдэхүүн болж өгдөг юм.

Гэхдээ та иогурт идэхдээ доторхи орц найрлагыг харах нь маш чухал ба хэт их найрлага бүхий сахар нь биед хор уршигтай байх болно.

  1. Буурцагт ургамлууд

Буурцагт төрлийн ургамлуудад хар, улаан, болон ногоон шош, шар буурцаг, вандуй зэрэг орох ба буурцагт ургамлууд нь ургамлын гаралтай уураг, эслэг зэргээр маш баялаг ба мөн л зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд онцгой ач тустай.

  1. Улаан лооль

Улаан лооль нь витамин С , ликопиныг өөртөө агуулсан байдаг тул төрөл бүрийн хорт хавдрын авчнаас урдьчилан сэргийлэх онцгой ач тустай.