Эрүүл мэндийн ус ундаа

21-р зууны дэлхийн нийтийн нийтлэг чиг хандлага яах аргагүй кола, пепси зэрэг хийжүүлсэн ундаа болоод байгаа ба тэдгээр ундаанууд нь эрүүл мэндэд маш муу хор нөлөөтэйг бид маш сайн мэдэх билээ. Тэгвэл эрүүл мэндэд сайн нөлөөтэй эрүүл мэндийн ундаа гэж юуг хэлэв вэ? Тэдгээр ундаанд ямар бүтээгдэхүүнүүд орох бол?

Мэдээж тэдгээр нь эрүүл мэндэд сайн, хоол боловсруулах тогтолцоо, биед ашигтай амин дэмээр баялагаас гадна хүний биед элдэв сөрөг нөлөөгүй байх нь хамгийн чухал билээ. Тэгвэл эдүгээ монос хүнсийнхэн эрдэмтэн судлаачдын олон жилийн туршилт, судалгаанд үндэслэсэн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэгч Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, Berry-Vit ааруултай, үзэмтэй, витаминт үрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж авсан ба эдгээрийг эрүүл мэндийн ус ундаа гэж нэрэлж болох билээ.

Мөн түүнчлэн Дэлхийн шингэн хүнсний зах зээл химийн нэмэлтүүдээс татгалзсан органик бүтээгдэхүүн рүү чиглэх хандлага үүсэж байгаа энэ цагт монгол улсад маш олон төрлийн эрүүл мэндийн ус ундаа үйлдвэрлэдэг билээ.

Эдгээрээс нэрэлвэл:

  • Зөв аарцны ундаа, чацарганы ундаа
  • Шар доктор чацарганы шүүс
  • Хужирт, Экос, ар жанчивлан рашаанууд
  • Төрөл бүрийн жимсний шүүс
  • Квасс зэрэг төрөл бүрийн ус ундаанууд ордог билээ.