
Чацарганы тос хэрэглэх заавар
Орчин vеийн анагаах ухаанд чацарганы тосыг гадна, дотор талын эрхтний шархлаа, тvргэн аних боломжгvй гvн шарх, эмэгтэйчvvдийн савны амсрын улайсалт, шарх, урагдалт, наранд тvлэгдэх, хөлдөлтийн vед зэрэг бүх төрлийн эмчилгээнд ашигладаг болсон. Мөн амны хөндий, хоолойн улайлт, гамритыг эмчлэх, нvдний өвчин, зvрх судасны системийн хямралыг арилгах, бусад бодистой хольж гоо сайхны зориулалтаар ашиглах боломжтой.
- Энгийн үед чацарганы тосыг хоол идэхийн өмнө буюу цайны халбагаар өдөрт 2 – 3 удаа ууж, мөн гадуур түрхэж хэрэглэж болно. Харин элэг, цөс, нойр булчирхайн үрэвсэлт өвчний үед болгоомжтой хэрэглэх буюу эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай. Мэдээж аливаа зүйлд тунг нь хэтрүүлэхгүй ашиглах нь хамгийн зүйтэй юм.
- Ходоодны шархлааны vед хоол идэхээс 30 минутын өмнө хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна. Эмчилгээг 21 хоногоос нэг cap хvртэл vргэлжлvvлэх бєгєєд эмчилгээний vед архи, дарс, хvчиллэг зvйл хэрэглэхгvй байх нь зvйтэй.
- Мөн арван хоёр нугалаа гэдэсний шархлаа өвчний үед хоол идэхээс 30-40 минутын өмнө цайны халбагаар өдөрт 2-3 удаа, 7-10 хоног хэрэглэнэ.
- Эмэгтэйчvvдийн савны амсарын шархлаа, урагдалт, улайлтын vед бөөрөнхийлсөн цэвэр хөвөнд (тампон) 5-10 мл ариутгасан тос шингээж, шархтай хэсэгт тавих бєгєєд 16-24 цаг тутамд сольж байх шаардлагатай. Эмчилгээ 8-12 хоног vргэлжилнэ. Шархлаа гvнзгий, гvн хєлдсєн vед тосыг тэрхэсэгг шууд тvрхвэл амсар нь аньж идээлж болзошгvй тул захаас нь эхлэн бага багаар тvрхсээр гvн шарханд хvргэнэ.
- Чацарганы шvvсийг 1:5 харьцаагаар усаар шингэлж, амт оруулах тєдий хэмжээний элсэн чихэр нэмээд буцлам халуунаар нь уувал хєлс чийхарч, бие тавигдан ядаргаа арилж, зvрх судас, гэдэс дотор, амьсгалын эрхтний vйл ажиллагаа эрч сайжирна.
Жимс, жимсгэний аль ч төрлийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхдээ эмчийн зөвлөгөө авч, тvvний хяналтад байлгах шаардлагатай.
- Арьс арчилгаанд ашиглах тохиолдолд чацаргана жимсний тосыг бусад орц найрлагатай хольж хэрэглэх ба дангаар хэрэглэхэд тос ихтэй, мөн чацаргана жимс өөрөө будагч бодис агуулсан байдгаас үүдэлтэй. Маскыг нүүрэндээ 10 – 15 минут байлгаж хэрэглэх ба үүнээс хугацааг хэтрүүлж огт болохгүй. Мөн маск тавьсны дараа нүүрэндээ чийгшүүлэгч түрхэхээ огт мартаж болохгүй.
Маскны орц:
- 3 хоолны халбага бүлээн сүү, 1 цайны халбага чацарганы тос, 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага тослоггүй аарц. Сүүнд зөгийн балаа хийж уусгана, дээрээс нь тос болон аарцаа хийнэ. Зуурмагийг нүүрэндээ 15 минут байлгана (хэрвээ арьс эмзэг бол 10 минут).