Чацарганы тосны ач тус

Монгол оронд 700 гаруй эмийн ургамал байдгаас жимс болон навчийг нь өргөнөөр ашигладаг нэг ургамлуудын нэг бол мэдээж чацаргана билээ. Тус жимс нь уур амьсгалын эрс тэс нөхцөлд он удаан жил амьдарч үлдэхийн тулд тухайн организм маань өөртөө биологийн маш хүчтэй бодисуудыг шингээж хадгалж үлдсэн байдаг. Түүнчлэн монгол орны зэрлэг чацарганын найрлага нь бусад оронд ургаж байгаа чацарганын найрлагаас биологийн идэвхт бодисын агууламжаараа хамаагүй илүү байдгийг судалгаагаар баталсан.

Тэр болгон жимснүүд өөртөө тос агуулаад байдаггүй учраас гадны судлаачид энэхүү жимсийг “шар алт”, “умардын амтат хан боргоцой” гэхчлэн нэрлэдэг бөгөөд монголчууд үүнийг “хаан жимс” гэж нэрлэдэг. Бусад жимстэй харьцуулж үзэхэд энэ жимс нь өөртөө 50 гаруй биологийн идэвхт нэгдэл, 20 гаруй эрдэс агуулсан байдаг. Хоёрдогч болон анхдагч түүхий эдийн биологийн идэвхт бодисуудыг нийлүүлээд үзвэл чацаргана жимсэнд 80 гаруй биологийн идэвхтэй бодис, эрдсүүд агуулагдсан байдаг.

Тэгвэл эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаанд чацарганы тос /өөртөө тос агуулдаг зөөн хэдэн жисмнүүдийн нэг/ -ыг өргөнөөр ашиглаж ирсэн ба А, Е, С, В1, В2, В5, В6 гэсэн витаминууд, мөн омега 3, омега 6,7,9 тосны хүчлүүд зэрэг биологийн процессэд чухал үүрэг гүйцэтгэдэг эрдэс нэгдлүүдийг агуулж байдаг.

sea buckthorn fresh ripe berries medicinal forest sea buckthorn yellow on a white background

Чацарганы тосыг эмчийн заавраар ч гэлтгүй дархлаа дэмжих зорилгоор ашиглаж болох ба хорт хавдар болон бусад төрлийн өвчнөөс сэргийлэх зорилгоор ашиглаж болдог. Монголчуудын дийлэнхэд ажиглагддаг ходоодны шархлаа, дотор шархлааны үед ашиглах нь тухайн өвчинд маш сайнаас гадна хавдар болон туяа цацрагийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсд ч мөн хороо гадагшлуулах зорилгоор түлхүү ашигладаг. Энэхүү тосны эмчилгээний үйлдэл нь ямарваа нэгэн шарханд, түлэгдэлтэд, зүрх судасны өвчлөлд, ил болон дотор шарханд маш сайн нөлөөтэй.

Харин элэг, цөс, нойр булчирхайн үрэвсэлт өвчний үед болгоомжтой хэрэглэх шаардлагатай буюу эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ. Харин үүнээс бусад үед бага балчираас, хөгшдөд ч хэрэглэхэд ямар ч хор нөлөөгүй юм.

Мөн чацаргана нь антиоксидант гэж нэрлэгдэх чухал үйлчилгээтэй ба энэ нь биед удаан хугацаанд цугларч ирсэн хэт их исэлдэлтийн үүдлээс бий болсон чөлөөт радикалуудыг задалж өгдөг бодис байдаг. Хэрэв хэт их исэлдлүүд удаан хугацаагаар хуримтлагдаад ирсэн тохиолдолд ямарваа нэгэн өвчний эх үүсвэр болж хөгшрөлт хурдсаж, бие организмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг юм.

Антиоксидантууд нь чөлөөт радикал үүсэх явцыг багасгаж эсийн мембраныг хамгаалдаг тул хөгшрөх явцыг удаашруулдаг.

/Чацарганы тос ач тус, Чацарганы тосны ач тус, Чацарганы тос, Чацаргана, Chatsarganii tosnii ach tus, Chatsarganii tosnii ach tus, Chatsarganii ach tus, Chatsarganii tos, Chatsargana/