
Хөхүүл эх өвдвөл яах вэ?
Хөхүүлэхэд өвчтэй эхийг ядраана, өвчтэй эхийн сүү хөхүүлэх дэмий гэж ойлгох хүмүүс ч байдаг. Гэвч хүүхдээ хөхүүлээгүйгээс гарах хор уршиг нь өвчтэй эхийг ядраана гэдгийг мартаж болохгүй.
Өвчтэй эх хүүхдээ хөхүүлнэ. Тэгэхдээ:
- Амрах
- Хөхүүлээгүй үедээ хүүхдээ өөр хүнээр асруулж харуулах
- Шингэн юм хангалттай уух
- Хүүхдээ хүссэн үед нь хөхүүлэх
- Чанартай олон төрлийн хоол идэх
- Хүүхдэдээ өөр шингэн зүйл, сүү өгөхгүй байх
- Зохих эмчилгээ хийлгэх
Эхийн дор дурдсан өвчнүүдийн үед ч хөхүүлж болно.
- Сүрьеэ
- Чихрийн шижин
- Халдварт шар
- Зүрхний хямрал
- Татдаг өвчин