Хүүхэддээ эм өгөхдөө гаргадаг 10 алдаа

Хүүхэд маш амархан өвддөг. Халуурч, ханиалган, ядарч сульдаж, хоолондоо дургүй болно. Бид энэ эөхцөлд юу хийхээ сайн мэддэг, үүнийгээ ч хийдэг. Харин арга тасарсан үедээ л эмчид ханддаг. Тэгээд ихэнхидээ баахан эм аваад хүрээд ирдэг. Эм бол хүүхдүүдийн маань бяцхан биеийг эдгээх тустай аргуудын нэг мөн. Тийм боловч эмний үйлчилгээг бүрэн ашиглахын тулд хэрхэн зөв хэрэглэхээ мартаж болохгүй. Бидний анхааралгүй гаргасан өчүүхэн алдаанаас болоод эмчилгээ оройтож эсвэл үр дүнгүй болно. Иймд эмийг хэрхэн зөв хэрэглэхээ мэддэг байхад илүүдэхгүй.

  1. Эмчид хандалгүйгээр эм өгөх

Өөрийн ажиглалт, туршлагадаа үндэслэн эм уулгах нь буруу бөгөөд та тухайн эмийг хэдэн өдрийн хугацаатай, хэр хэмжээгээр өгөх хэрэгтэйг мэдэхгүй шүү дээ. Тиймээс эмчид хандалгүйгээр хүүхэддээ эм уулгах хэрэггүй.

2. Аминдэмүүд ч бас эм 

Зарим эхчүүд хүүхдээ эрүүл чийрэг байлгаж, өвтгөхгүйн тулд эмчид хандалгүйгээр аминдэм уулгах нь элбэг байдаг. Аминдэм ч бас эм гэдгийг анхаарах нь зүйтэй. Учир нь хүний бие зарим аминдэмийг шингээдэггүйгээс өвчлөх явдал гардаг. Тиймээс та эмчид хандалгүйгээр аминдэмийг ч хэрэглэх ёсгүй.

3. Сав, боодлынх нь дээр хэрэглэх хэмжээг нь бичүүлж ав

Эмч жор бичиж, та эмийн санчаас эм авлаа. Эмийн санчид эмчийн бичсэн эмийг өлсгөлөн эсвэл хэт цатгалан байгаа үедээ уухгүй байхыг зөвлөдөг. Харин заримдаа эмийн саван дээр тэмдэглээгүй өөр нөхцөл байдал үүсэх нь бий. Тиймээс та болгоомжтой байж сав, боодлын дээр хэрэгтэй зүйлсийг нь бичүүлж ав. Мөн та олон дахин хэрэглэдэг эмнийхээ хэрэглэх зааврыг санахгүй үе гарч магадгүй.

4. Хүчинтэй хугацааг нь хар

Эм болгон дээр хэдий хүртэл хэрэглэх хугацааг нь заавал бичдэг. Ихэнхидээ саван дээр, хааяа шошго дээр нь бичээтэй байдаг. Та эм худалдаж авахдаа хүчинтэй хугацаа нь дууссан эсэхийг заавал шалгаж байгаарай. Ээж нар дутуу үлдсэн эмийг хадгалдаг нь зарим үед хэрэг болох нь бий. Гэхдээ та гэртээ байгаа дутуу үлдсэн эмийг хэрэглэх гэж байгаа бол хугацааг нь дахин нэг хараарай. Учир нь хугацаа нь дууссан эм тус болохоосоо ус болно. Тиймээс та 3 сар тутам эмийн савандаа байгаа эмнүүдээ шалган, хугацаа нь дууссаныг хаяж байгаарай.

5. Шошгыг нь унш

Эм болгоны дээр эмний тухай бичсэн хэсэгтэй шошго байдаг. Та анагаах ухааны бүрэн мэдлэгтэй биш учир бичсэн зүйлсийг бүгдийг нь ойлгохгүй нь мэдээж. Гэхдээ бидэнд ойлгомжтой хэсэг ч бий. Жишээ нь эмийг хэрэглэх болон хадгалах заавар ч бий. Зарим эмийг онгойлгоод устай холих хэрэгтэй байдаг. Шошго дээр тухайн эмийг хэрхэн хэрэглэх тухай заавар байдаг тул заавал уншин, нэг бүрчлэн дагах хэрэгтэйг мартаж болохгүй.

6. “Сайн сэгсэр” гэсэн зааврыг дага

Зарим эмийг хэрэглэхийн өмнө заавал сэгсрэх хэрэгтэй. Ингэснээр тунасан бодисыг шингэнд уусган, эмний нөлөөг сайжруулдаг. Тиймээс хэрэв сайтар сэгсэр гэсэн заавар байгаа бол холилдтол нь сэгсэрвэл хүүхэд тань илүү сайн нөлөөлнө.

7. Эмээ өөр саванд битгий хий

Зарим ээж нар хайрцгийг нь хаясан эмээ өөр эмний хайрцагт хийж тавьдаг. Тэгтэл энэ нь хамгийн аюлтай хадгалах хэлбэр юм. Юуны өмнө дутуу үлдсэн эмний хайрцгийг хаяж болохгүй. Учир нь хайрцаг дээрх шошго нь тухайн эмээ дахин ашиглах болоход хэрэгтэй. Үүнээс гадна өөр хайрцагт хийсэн эмийг андуурч хэрэглэх тохиолдол их байдаг.

8. Хэмжүүрийн оронд халбага бүү хэрэглэ

Эхчүүдийн хийдэг нэг алдаа бол хоолны эсвэл цайны халбагаар эм өгдөг. Жишээ нь усан эм бүрийн хайрцаг дотор хэмжүүртэй халбага байдаг. Энэ халбагыг нь хэрэглэвэл эмнийхээ хэмжээг тохируулна. Эс тэгвэл тус болхоосоо ус болох нь их гэдгийг санаарай. Ихэнхидээ нэг хэмжүүр 5 мл шингэн багтаамжтай байдаг. Харин хоолны эсвэл цайны халбаганд 4-9 мл шингэн ордог. Цайны халбагаар хийсэн эмийг нүдэн баримжаагаар хэмжих боломжгүй. Тиймээс та заавал зориулалтын халбагыг нь хэрэглэж “Эм, хор хоёрыг ялгадаг зүйл нь хэмжээ” гэдэг үгийг санаарай.

9. Дутуу үлдсэн эмүүдийг хооронд нь хольж болохгүй

Зарим эхчүүд өөр өөр үед онгойлгосон эмийг, ялангуяа усан эмнүүдийг нэг нэгтэй хольж хадгалахыг илүүд үздэг. Энэ нөхцөлд улам аюултайг та бүү мартаарай. Жишээ нь хэрэглэх хугацаа нь өөр өөр байж болно. Тиймээс эм бүрийг дундуур ч гэсэн холилгүй өөр өөрийнх нь саванд хадгал.

10. Албан хүчээр эм бүү өг

Хүүхдүүд эмний амтанд дургүй эсвэл муухай ааштай байгаагаас болж эм уухыг хүсдэггүй. Та ч ээж нь учир эм уух цагийг нь өнгөрүүлэхийг хүсэхгүй. Тиймээс хэрэв эмийн амтанд дургүйцэж байгаа бол эмчтэйгээ ярилцаад өөр эм өгч болно. Эм нь эвгүй амттай байсан ч уулгах шаардлагатай байгаа бол жимсний шүүстэй хольж өгч болох эсэхийг эмчээс асуугаарай. Үүнээс гадна хүүхэдтэйгээ эмний ашиг тусын талаар ярилцан, богинохон түүх ярьж өг. Түүний бие дэх өвчин үүсгэгч нянг эм хэрхэн устгаж хөнөөдөг тухай хэтрүүлэн ярьж дүрсэлсэн ч болно. Ингэснээр эм уух нь маш тааламжтай тоглоом болж хувирах болно.