
Хүүхдэд өгөх хоол хүнсийг зөв хадгалах
Хүүхдэд өгөх болон гэр бүлийн хүнсийг гэрийн нөхцөлд хэрхэн зөв зохистой хадгалах вэ?
- Хоол хүнсийг сайтар тагласан саванд хадгална.
- Хэрэв боломжтой бол хүнсийг хуурайгаар хадгална. /хуурай сүү, элсэн чихэр гм/
- Сүүг хөргөгчинд 1 хоног хадгална. /үйлдвэрийн ариутгалгүй/ Шинэ сүүг тагтай цэвэр саванд тасалгааны хэмд хэдэн цаг хадгалж болно. Сүүг хадгалах хугацаа нь түүнийг анх худалдаж авах үеийн байдал болон тасалгааны хэмээс хамаарна.
- Бэлтгэсэн хоолыг хүүхдэд 1 цагийн дотор өгч дуусгана.
- Хоол хүнсийг шавьж, бохир зүйл орохоос сэргийлж сайтар таглаж хадгална.
- Хуурай сүү, элсэн чихэр, талх, жигнэмэг зэрэг хуурай хүнсийг шингэн, хагас шингэн хүнстэй харьцуулахад урт хугацаанд хадгалж болно.
- Зузаан хальстай шинэ жимс, хүнсний ногоог хэдэн хоног хадгалж болно.
- Хэрэв хөргөгч байхгүй бол хүүхдийн хоолыг тухай бүрт бэлтгэж хэрэглэнэ. Бэлтгэсэн сүүн тэжээл болон хуурай сүүг шинэ сүүний адил 1 цагийн дотор хэрэглэж дуусгана.
- Хэрэв хүүхэд түүнийг идэж дуусгаагүй бол том хүүхдэд өгөх, эсвэл өөрөө уух зэргээр ашиглана.
- Зарим айл буцалгасан усаа халуун саванд хадгалдаг. Усны хувьд энэ арга аюулгүй юм. Харин сүүг ингэж хадгалах нь аюултай. Бүлээн сүүнд нян үржих аюултай.