
Хүүхдийн тухай хөөрхөн 15 баримт
Тэр жаахан, өхөөрдөм амьтдын тухай хэдий их уншиж судалсан ч, хэдий их туршлага цуглуулсан ч бидний мэдэхгүй зүйл цаана нь дахиад л олон үлдэж байгаа. Таны мэддэггүй байж болох хэд хэдэн сонирхолтой хөөрхөн баримтуудыг хүргэж байна.
1. Нярай хүүхдүүд төрөөд 7 хоногийн дараа ээжийнхээ, 14 хоногийн дараа аавынхаа хоолойг ялгаж сурдаг.
2. Техасын их сургуулийн судалгааны үр дүнгээр нярай хүүхдүүд өөрийг нь эрхлүүлж байгаа хүмүүс дундаас хөөрхөн царайтай хүнд илүү дуртай байдаг гэж дүгнэжээ.
3. 2000 хүүхэд тутмын нэг нь шүд нь ургачихсан төрдөг. Напелеон Бонапарте, Юлий Цезарь нар шүд нь ургачихсан мэндэлж байжээ.
4. Охид хөвгүүдээс илүү хэвлийдээ удаан байх дуртай. Эрт төрөлтийн ихэнх хувь нь хөвгүүд байдаг.
5. Ээжийнхээ 22 насанд бий болсон хүүхэд хамгийн эрүүл чийрэг, бие сайтай, ухаалаг хүүхэд байдаг.
6. Нярайн анх төрөхөд байсан үс 3 сарын дараа бүрэн унаж, шинэ үсээр солигдсон байдаг.
7. Европчууд 1890-ээд оныг хүртэл хүүхдээ нэг нас хүртэл ямар нэг амьтны сүү уулгадаггүй байжээ. Учир нь хүүхдээ тухайн амьтантай адилхан царайтай болчихно гэж айдаг байсан аж.
8. Хүүхдэд өгсөн нэр амьдралынх нь туршид нөлөөлдөг. Жишээ нь: Хэрвээ эрэгтэй хүүхдэд эмэгтэйлэг нэр өгвөл ихэвчлэн харилцааны болон ёс суртахууны асуудалтай хүн болж хүмүүждэг.
9. Нярай даарах үедээ их хөдөлж, дулаахан байвал бараг хөдөлгөөнгүй тайван хэвтдэг.
10. Хэвлий дэх нярай ээж нь дуртай дуугаа сонсож байх үед хамгийн их идэвхитэй байдаг. Тэд хөгжмийг сонсох ямар ч боломжгүй боловч ээжийнхээ сэтгэл хөдлөлөөс л тэр мэдрэмжийг нь авдаг байна.
11. Нярай хүүхдийн мэдрэх эрхтэн нь ам байдаг. Тийм учраас харсан бүхнээ ам руугаа хамгийн түрүүнд хийх гэж оролддог.
12. Хэрвээ чам руу харах үед хүүхдийн нүдний хар нь томорч байвал чи түүнд маш их таалагдаж байгаагийн шинж.
13. Хүүхэд унтаж байхдаа хамар нь битүүрсэн эсвэл ямар нэгэн зүйл орсон тохиолдолд өөрөө найтааж, хурхирч, хамраа цэвэрлэдэг.
14. Шинэ хоол анх өгөх үед хүүхэд айж бас сандардаг.
15. Хүүхдийг тайвшруулж унтахад тусладаг зүйлс: Ээжийн зүрхний цохилт, цагны түг түг чимээ, далай давалгааны чимээ, ус урсах болон дуслах чимээ, зөөлөн салхины чимээ гэх мэт.