
Хэрвээ та шоколад идэх дуртай бол мэдэхэд илүүдэхгүй 10 баримт
Какаоны модны үрээр шоколадыг хийдэг. Монгол нэр нь борхош билээ. Аманд орохдоо л хайлж, гайхамшигт амтаараа сэтгэл сэргээн хүн төрөлхтнийг эрхгүй татсан нь шоколад. Үзэмтэй, самартай, жимстэй гэхчлэн олон төрлийн шоколад нь бидний өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэглэгддэг амттан болжээ. МЭӨ 1750-иад оны эхэн үед хамаарах олдвороос шоколадаар бэлтгэсэн ундааны ул мөр ч олдож байсан түүхтэй.
1. Шоколад=Гашуун ус
“Шоколад” гэдэг үг нь ацтек ястны “сасаhuatl” (какахуатл) буюу “xocolatl” (ксoколатл) гэдэг үгнээс гаралтай бөгөөд “Гашуун ус” гэсэн утгатай.
2. Дэлхийн хамгийн том шоколад?
Тэгвэл дэлхийн хамгийн том хавтгай шоколад 5792 кг жинтэй.
3. Ямар жимс шоколадтай төгс зохицох вэ?
Цангис жимсэнд антиоксидант их агуулагддаг учир таны биеийг цэвэрлэдэг. Ингэснээр таны биеийн бодисын солилцоо болон хоол боловсруулах системийг эрчимжүүлж, хоол боловсруулах замын хэвийн бичил биетэнг дэмжиж, биеийн жинг бууруулдаг. Мөн нянгийн эсрэг үйлчилгээтэй тул буйл бэхжүүлдэг сайн талтай.
4. Шоколад дундаас самар, жимс олж хазах…
Ихэнх шоколадны орц нь хоорондоо холилдож, ялгахад хэцүү байдаг бол саяхан худалдаанд гарсан “Nestle Good mix” шоколадны орцонд орсон самар, үзэм, цангис яг бүтнээрээ ялгарч харагдаж бас амтагддагаараа онцлог.
5. Какаод сайн тал бий
Шоколад хийхэд ордог какао нь нянгийн эсрэг үйлчилгээтэй учраас шүд хорхойтох аюултай тэмцдэг байна.
6. Илчлэгийг нь сонирхвол
Нэг ширхэг гонзгой шоколаданд дунджаар 277 ккал илчлэг агуулагддаг бол цангистай “Nestle Good Mix”-т 152 ккал илчлэг, үзэм, самартайд нь 155 ккал илчлэг агуулагддаг аж.
7. Бүр 220 мянган тонн уу?
АНУ-д нэг секундэд 45 кг шоколад иддэг гэсэн судалгаа бий. Тэгвэл Бельги улс жилд 220 мянган тонн шоколад үйлдвэрлэгдэг. Үүнэс гадна Брюсселийн нисэх буудал нь дэлхийн хамгийн том шоколад худалдаалдаг цэгүүдийн нэгт тооцогддог.
8. Шоколаданд сэтгэл санаа өргөх бодисууд агуулагддаг
Шоколад нь сэтгэл санааг өргөх олон элемент өөртөө агуулдаг. Жишээ нь, фенилэтилафин буюу стресс эсэргүүцэгчийг агуулдаг аж. Мөн эндорфин хэмээх аз жаргалын гормон ялгаруулдаг байна. Хүний хэл хамгийн мэдрэг эрхтэн. Иймээс сэтгэл санаагаар унасан үедээ хэлний мэдрэлийн эсүүдийг цочроож өгөх нь богино хугацаанд тархины үйл ажиллагааг сэргээж, сэтгэл санааг тайвшруулах нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд нотолжээ.
9. Самарын ашиг тус
Зүрх судасны өвчтэй хүмүүсийн хоол хүнсний бүрдэлд самар нь зүй ёсоор багтана. Самар нь ходоод гэдэсний өвчний үед өвчин намдаагч гол бүтээгдэхүүн болдог. Харин самарын үр нь хүүхдийн диатез өвчний үед чухал ач холбогдолтой эм болох төдийгүй зүрхний үйл ажиллагааг сайжруулах, судасны цусан хангамжийг ч бэхжүүлдэг байна.
10. Woooooooooooooooow
Дэлхийн шоколадны зах зээлд жилд 110 тэрбум доллар эргэлддэг.
Нэмж хэлэхэд
Герман мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар, өдөр бүр бага хэмжээний шоколад идэх нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нь 40 хувь бууруулдаг болохыг тогтоожээ. Хүний хэрэглээний хүнс тэжээл судлах хүрээлэнгийн мэргэжилтнүүд энэ судалгаандаа 19300 хүнийг хамруулан найман жил гаруй амьдралынх нь хэв маягийг судалсан байна. Судалгаагаар өдөрт дунджаар 7,5 грамм шоколад иддэг хүмүүсийн цусны даралт бага байсан бөгөөд шоколад иддэггүй хүнтэй харьцуулахад зүрхний шигдээс зэрэг зүрхтэй холбоотой өвчин тусах эрсдэл 39 хувь бага байдгийг тогтоожээ.