
Хушга идэх ёстой 13 шалтгаан
Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн сайн нь хушга юм. Та хушгийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж чадвал чидун жимсний дутагдал, байгалийн тосны дутагдал, оюуны хомсдол, ясны сийрэгжилт, ясны төрлийн ямар нэгэн өвчнөөс сэргийлж чадна. Хушга самар нь 1 унц буюу ойролцоогоор 28.3 грамм нь 185 калори илчлэгтэй, 4 гр уураг, 4 гр нүүрс ус, 18 гр ханаагүй хүчил бүхий өөх тос агуулагддаг. B6, B1, B3, B2 болон E витаминаар баялаг, марганец, зэс, магни, фосфор, төмөр, цайр зэрэг элемент, Омега 3 тосны хүчилээр баялаг. Ингээд хушга идэх ёстой шалтгаануудтай танилцая.
1. Тархины хүнс: Хушганд агуулагдах Омега-3 тосны хүчил нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Мөн хушга нь депресстэй идэвхтэй тэмцдэг хүнс юм.
2. Шим тэжээлт чанар өндөр: Хушганд уураг, аминдэмүүд, Омега-3 тосны хүчил, эрдэс бодисууд, лецитин болон бусад ханаагүй тосны хүчлүүд ихээр агуулагддаг.
3. Аминдэмүүд болон эрдэс бодисын агууламж: Хушга нь B6 аминдэмийг их хэмжээгээр агуулдгийн дээр Е витамин ч их агуулагддаг. Мөн манган, магни, фосфор, төмөр агуулагддаг.
4. Омега-3 тосны хүчлийн агууламж: Бидний биеийн эд эсийн өсөлт, дархлалын систем, цус өтгөрөх, өвчин эмгэгээс сэргийлэх зэрэгт Омега-3, Омега-6 гэсэн хоёр тосны хүчил чухал шаардлагатай байдаг. Хушганд Омега-3 тосны хүчил анхдагч хэлбэрээрээ агуулагддаг.
5. Холестерин эсэргүүцэгч: Зүрхний титэм судасны эмгэг нь холестерины хэмжээ ихэссэнээс үүддэг. Хушганд агуулагддаг Омега-3 тосны хүчил нь холестерины хэмжээг нэмэгдэхийг идэвхтэй эсэргүүцсэнээр зүрхний титэм судасны эмгэгээс сэргийлдэг.
6. Жирэмсэн эмэгтэйд: Жирэмсэн эмэгтэйн бие болон урагт нэн шаардлагатай эрүүл витамин В-гийн комплексийг агуулдаг. Мөн жирэмсний үеийн дотор муухайрахыг болиулж, хүүхдийн тархины хөгжлийг дэмждэг байна.
7. Хавдраас урьдчилан сэргийлдэг: Хушганд хөхний болон түрүү булчирхайн хавдрын өсөлтийг саармагжуулах Омега-3 тосны хүчил, антиоксидантууд, витамин Е зэрэг олон нэгдлүүд агуулагддаг.
8. 2 төрлийн чихрийн шижинтэй тэмцдэг: Саяхны судалгаагаар долоо хоног бүр хушгыг ахиухан хэрэглэдэг байсан хүмүүсийн 2 төрлийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл 15-21%-иар буурч байгааг тогтоожээ.
9. Ясны эрүүл мэндэд: Хушганд ясыг бэхжүүлдэг альфр линолений хүчил агуулагддаг. Мөн Омега-3 хүчил нь үрэвслийг багасгаж, ясны өөрчлөлтийг бууруулдаг байна.
10. Хоол боловсруулах системийн эрүүл мэндэд: Хушганд ихээр агуулагддаг ширхэглэг нь хоол боловсруулах системийн эрүүл мэндэд нэн сайн нөлөөтэй.
11. Нойрсолтонд: Унтахын өмнө хушга идсэнээр хэвийн нойрсоход тустай.
12. Дархлааг дэмждэг: Толбот үлд, хайрст үлд, астма, үе мөчний үрэвслийн эсрэг нөлөө үзүүлэхийн хамт дархлааны системийг дэмжсэнээр хавдрын эсийн өсөлтийг бууруулдаг.
13. Цусны судасны эрүүл мэнд: Омега-3 тосны хүчил нь зүрхний хэм алдагдах, цус өтгөрөхийг багасгах ба цусны судасны уян хатан байдлыг дэмждэг. Цаашлаад зүрхний өвчлөл, шигдээснээс сэргийлдэг.
/Online shop mn, Onlain delguur, Onlain hudaldaa/