
Хамгийн үр дүнтэй гэр цэвэрлэх 10 арга
Гэр цэвэрлэх заримдаа үгээр хэлэмгүй сэтгэл ханамжийг авчирдаг хэдий ч байнга цэвэрлэх дуртай хүн гэж бараг л үгүй биз ээ. Бидний өдөр тутам цэвэрлэдэг шал угаах, аяга угаахаас ч илүү хүнд цэвэрлэгээний ажлууд байдаг билээ. Жишээлвэл: Буйдан, Хайруулын тавгийг хэрхэн цэвэрлэхээ тэр бүр мэддэггүй. Тэгвэл бид та бүхэнд эдгээр зүйлсийг цэвэрлэх хамгийн хялбар аргуудыг хүргэж байна.
1. Блендер цэвэрлэх
Блендер дотор угаагч бодис болон ус хийгээд залгаарай. Ингээд хэсэг хугацааны дараа зайлахад л хангалттай.
2. Уруулын будагны толбо
Уруулын будагны толбыг үсний лакаар арилгаж болно. Толбо гарсан газараа үсний лак цацаад 10 минутын дараа сайн үрээд угаах хэрэгтэй.
3. Гал тогооны плитка
Гал тогооны плитканы толбонд ургамалын тос нэн тустай. Цаасан салфеткан дээр бага зэргийн масло түрхээд плиткаа арчаарай.
4. Буйдан цэвэрлэх
Бага зэргийн спиртийг ус шүршигчинд хийгээд буйдан дээрээ цацаарай. Дараа нь цэвэрхэн паралонаар арчихад л хангалттай.
5. Амьтдын ноосыг цэвэрлэх
Амьтны ноосыг цэвэрлэхийн тулд цонх арчигч сойзоор хивсээ цэвэрлэхэд хангалттай.
6. Хайруулын таваг
Хайруулын тавганд ус болон уксус хийгээрэй. Бэлэн болсон бодисыг бага зэрэг буцалгаад 2 хоолны халбага хүнсний сода нэмээрэй. Үүний дараа асгаад хайруулын тавгаа цэвэрлэх хэрэгтэй.
7. Мөнгөн эдлэл цэвэрлэх
Ямар нэгэн саванд тугалган цаас болон хагас стакан хүнсний сода болон давс хийгээрэй. Ингээд мөнгөн эдлэлүүдээ дотор хийгээд 30 минутын дараа угаахад хангалттай.
8. Хүнсний уут цэвэрлэгээг хялбарчлана
Хөргөгчний тавиур болгоныг хүнсний уутаар ороох бөгөөд дараа нь бохирдсон уутыг солиход л хангалттай.
9. Угаалтуурын толбо арилгах
Гал тогооны угаалтуур өдөр бүр л бохирдож, толбо болдог. Харин үүнээс салахын тулд танд ердөө бага зэргийг хүнсний сода байхад хангалттай. Содаг толботой хэсгүүдээр цацаж, бүлээн усаар үрж угаана. Ингэхдээ пролон ашиглах бөгөөд сайтар үрээд, цэвэр усаар зайлна. Ингээд л таны гал тогооны угаалтуур яг л шинэ мэт гялалзах болно.
10. Өнгө оруулж, гялалзуулах
Аяганы дөрөвний нэг шингэн саван, тал аяга хүнсний сода, нэг аяга далайн давс нийлүүлэн жижиг аяганд хийж, сайтар хутгана. Та үүгээр ямар ч төрлийн толбо болж, шарласан зүйлсийг зүлгэн өнгө оруулах боломжтой.