Хамгийн эрүүл 10 супер хүнсний жагсаалт

Өнөө үед яавал эрүүл, урт удаан амьдрах вэ гэдгийг хүн бүр мэддэг болсон. Эрүүл зөв хоолны дэглэм, идэвхтэй хөдөлгөөнтэй амьдрал. Бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг жирийн хүнс эрүүл мэндэд илүү ач тустай байх нь элбэг. Тэгвэл бид ямар хоол хүнсийг эрүүл гэх вэ. Ингээд өөрсдийн гэсэн супер хүчтэй хүнсний бүтээгдэхүүнийг хамтдаа сонирхоё.

1. Хар шоколад. Өдөрт ердөө л 7 грамм (100 граммын нэг нүд шоколаднаас жоохон, хэлтэрхий гэж хэлж болно) хар шоколад идэхэд цусны даралтыг багасгаж болно. Гэхдээ цэвэр хар шоколаданд ямар ч сүү, сүүн бүтээгдэхүүн ороогүй байх, зөвхөн цэвэр какао-масло, багахан сахар, какао-самарны хэмжээ 70 хувьтай байна.

Супер хүч: нунтаг какао антиоксидантаар баялаг, “муу” холестерины хэмжээг буруулж, “сайн”-ыг нь дээшлүүлнэ. Цусан хангамжийг сайжруулж мэдрэлийн системд сайнаар нөлөөлнө. Калори ихтэй хэдий ч шингэц сайтай тул таргалуулахгүй (мэдээж хэмжээг нь хэтрүүлэхгүй байх хэрэгтэй).: Кофеины өндөр агууламжтай тул хүүхдүүдэд өгөхийг хориглоно.

2. Цэцэгт байцаа. Нэг багц цэцэгт байцаа нь таны нэг өдрийн хэрэгцээний К амин дэмийг хангана. Энэ амин дэм нь ясны бодисын солилцоог дээшлүүлж, бөөрний хэвийн үйл ажиллагааг хангана. Мөн энэ хэмжээний цэцэгт байцаа нь 2 өдрийн С амин дэмийн хэрэгцээг нөхнө.

Супер хүч: хавдраас урьдчилан сэргийлэх болон хавдрыг эмчлэхэд үр дүнтэй. Сульфорафан гэх бодис болон бусад идэвхит бодисууд нь хавдрын эд эсийн тархалтыг зогсооно (арьс, хөхний хавдар зэрэг). Дархлааг сайжруулснаар бусад өвчний эдгэрэлтийг хурдасгана.

3. Нимбэг. Нэг нимбэг таны С амин дэмийн нэг өдрийн хэрэгцээг хангаж чадахаас гадна ашигтай холестериний хэмжээг нэмэгдүүлэх, ясны эд эсийг бэхжүүлдэг байна.

Супер хүч: Нимбэгт агуулагдах цитрус нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд даралт бууруулж цус харвахаас урьдчилан сэргийлэх, түүнчлэн хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

4.Хушга. Зөвхөн энэ самар л бусад төрлийн самраас илүү омега-3 агуулдаг тул холестериныг бууруулж, сэтгэл санааг өөдрөг байлгах буюу тархины “сэтгэл ханамжийн гармон”-ыг ялгаруулахад дэмжлэг үзүүлдэг.

Супер хүч: хушганд хүний бие махбодь өөрөөсөө ялгаруулж чаддаггүй хүчил агуулагдаж байдаг. Энэхүү хүчил нь тархи, зүрх, элэг болон бусад эрхтний хэвийн үйл ажиллагааг хангадаг ажээ. Аливаа төрлийн самар маш их калоритойг мартаж болохгүй, тийм учраас хэрэглэх хэмжээг хязгаарлах хэрэгтэй – жишээ нь өдөрт 8 ширхэгээс хэтрүүлэхгүй байхыг анхаарна уу.

5. Яргай загас. Омега-3 нь ядаргаа тайлж, зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хамгийн сонирхолтой нь таны сексийн амьдралд хүч нэмэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн болж өгнө.

Супер хүч: 150 грамм яргай загасанд хүний 1 өдрийн хэрэгцээний никотины хүчил (РР болон В3 витамин) агуулагдах тул ой санамжаа алдах эсвэл Айлцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

6. Төмс. Нэг ширхэг төмсөнд шинэ эрүүл эд эсийг үржүүлэх хэмжээний фолийн хүчил агуулагдаж байдаг. Төмс өөрөө ямар нэгэн тосны агууламжгүй тул тэжээллэг бөгөөд махыг бодвол калори багатай.

Супер хүч: нэг амтат төмсөнд хүний өдрийн хэрэгцээний витамин А агуулагдаж байдаг. Энэ төрлийн витамин нь хавдартай тэмцэж, дархлааг сайжруулдаг.

7.Шпинат буюу бууцай. Бууцайны навчинд лютеин, зеаксантин ихээр агуулагдах тул бие махбодийг өвчнөөс хамгаалах байгалийн гаралтай антиоксидант хэмээн үздэг.

Супер хүч: сүүлийн үеийн анагаахын шинжлэх ухааны судалгаанаас харахад, хорт хавдрын эсрэг тэмцэхэд хамгийн их үр дүнтэй ногоонд тооцогдсон байна.

8. Сармис. Нян бактер зэргийг устгах чадалтай ногоо.

Супер хүч: бид сармис идэхэд түүнд агуулагдаж байгаа бодис нь аллицин үүсгэж нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл байгалийн гаралтай антибиотик юм. Аллицин нь мөн цусны даралтыг бууруулна. Сармисыг халуун хэмд боловсруулах явцад аллицин ялгарахаа болих тул сармисыг аль болох түүхийгээр нь хэрэглэх нь зүйтэй.

9.Авокадо. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, холестерины хэмжээг багасгахын зэрэгцээ зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чадалтай.

Супер хүч: уг ногоонд агуулагдаж буй тэжээллэг бодис, төрөл бүрийн амин дэм, антиоксидантууд нь арьсыг зөөлрүүлж, толигор, уян хатан болгохоос гадна үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн арьсны өвчнийг (экзем, псориаз зэрэг) анагаах чадалтай.

10. Төрөл бүрийн шош. Долоо хоногт 4 порц шош (улаан шош, вандуй зэрэг) хүнсэндээ хэрэглэхэд зүрх судасны өвчнөөр өвчлөх, мөн хөхний хорт хавдар тусах магадлалыг 22 хувиар бууруулна.

Супер хүч: шошонд агуулагдах эрдэс бодис, амин дэмүүд нь хүний биед хурдан шимэгдэх тул хүнд өвчний дараа хурдан тэнхэрнэ – энэ чадлаараа махны дараа ордог гэдгийг анхаарна уу.