Уураг гэж юу вэ?

Уураг нь бие махбодийн эд эсүүдийг бүрдүүлэгч амин хүчлийн нэг буюу хэд хэдэн гинжин хэлхээснээс бүрдсэн томоохон молекул юм. Уураг нь фермент, гормон, эсрэг биетүүдийг бүрэлдүүлэн, тэдний үүргийг гүйцэтгэж, молекулыг зөөвөрлөдөг энэ бүгд нь амьдралын хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ерөнхийдөө хоол хүнсэнд байдаг уургийг 2 төрөлд ангилах ба амьтны гаралтай эсвэл ургамлын гаралтай гэж ангилна. Мөх, өндөг, загас, сүү зэрэг амьтны гаралтай уургийг иж бүрэн гэж бөгөөд үл орлуулагдах амин хүчлүүдийг бүгдийг агуулсан байдаг. Ургамлын гаралтай ихэнх уурагт үйл орлуулагхц нийт есөн амин хүчлийн нэг буюу хэд хэд нь дутуу байдгаас бүрэн бус гэж үздэг. Гэсэн хэдий ч цагаан хоолтон хүмүүс нь уургаар баялаг олон төрлийн нөгөө хэрэглэснээр үл орлуулагдах амин хүчлүүдийг бүгдийг авах боломжтой байдаг.

Уураг хүний биед яагаад хэрэгтэй вэ?

Хүний биеийн бүх эртхэн эсээс тогтох ба эсийн түвшинд уураг байснаар эсүүд үржиж хуваагдах, удмын мэдээллийг хадгалах зэрэг үйл ажиллагаа хэвийн явагддаг юм. Эсийн дотор хромосом хэмээх маш чухал эрхтэн байх ба тэдгээр хромосом нь өөрсдийн гэсэн утаслагуудтай байна. Харин тэдгээр утаслагуудын эргэн тойрны гинжин хэлхээг химийн бүрдлээр нь аваад үзвэл тэр чигтээ уургаас бүрдсэн байдаг юм.

Дархлааны системд уураг нь маш чухал үүрэгтэй

Хоол хүнс нь цусанд орохдоо амин хүчил болж хувирах ба энэ амин хүчил нь цусаар дамжин элгэнд очоод элгэн дотор орж олон төрлийн чухал урвалууд явагдсанаар альбумин гэх уураг үүсгэдэг. Энэ нь бидний цусанд байгаа шингэний баланс бий болгодог ба энэ альбумин байхгүй болсноор хүний биед хаван үүсч эхэлдэг.