Төрсөн өдрийг гайхалтай болгож сюрприз барих 5 арга

Хэн нэгэн дотны хүний тань төрсөн өдөр ойртож байна уу? Та түүнийг яаж баярлуулахаа олоогүй л байна уу? Тэгвэл танд түүний баярыг мартагдашгүй болгох дараах 5 аргыг хүргэе.

1.Хайрцаг дотор юу байгаа бол???

Хөөрдөг шаараар дүүргэсэн хайрцаг түүнд бэлэглэх эсвэл гэрт нь хүргүүлэх хэрэгтэй. Дотор нь юу байгаа бол гэхээс тэсч ядаж байгаа найзийнхаа бичлэгийг хийхээ марташ болохгүй шүү. жич: хэт гоё хайрцагт хийвэл горьдох аюултай тул жоохон царай муутай хайрцагт хийгээрэй. :p

2.Шууд хэлж чадахгүй байна уу???

Өөрийнхөө тэр бүр хэлж чаддаггүй сэтгэлийн үгсийг сонгодог аргаар түүнд илэрхийлэх нь гайхалтай биш гэж үү? Өөрийн гараар сийлж, сэтгэлийн үгээ шингээсэн захидлыг хэн аваад баярлахгүй байх билээ. Хамгийн гоёмсог дугтуйг сонгохоо мартуузай.

3.Цэцэгт дургүй хүн байна уу???

Эрт дээр үеэс хүмүүс сэтгэлээ цэцгээр дамжуулж илэрхийлдэг байжээ. Иймд та ч бас түүнд баглаа цэцгийг бэлэг болгон өгөх нь сайхан бэлгийн жагсаалтанд орно. Яаж сюрприз болгох вэ? Сэтгэлийн үгсээ цэцэгтэйгээ хамт хүргүүлээрэй. “Астра” цэцэгт илгээмж дэлгэрэнгүй

4.Орчин цагт бүх зүйл боломжтой

Хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамжуудийг гэрэл зураг илэрхийлдэг. Үүний нэгэн адил дүрс бичлэг ч мөн дурсамжийг илэрхийлж байдаг. Хэрвээ та дотны хүмүүсийнхаа дүрс бичлэгийг хийх дуртай бол түүнийгээ бяцхан кино болгох нь хамгийн сайхан сюрприз болно шүү.

5. Давсийг нь тааруулаарай 

Хэдийгээр түүний баяр ч гэлээ багахан тоглоом хийх нь яагаад болохгүй гэж. Мартагдашгүй prank хийх нь ирээдүйд сайхан дурсамжийн нэг болно гэдэгт итгэлтэй байна. Мэдээж давс хужрыг нь тааруулаарай.