Сонирходгүй сонирхолтой мэдээлэл

Дэлхийн сонин хачин ямар дуусах биш иймээс та бүхэнд зарим хачирхалтай баримтуудаас хүргэе.

1.Өдөрт 11 буюу түүнээс дээш цаг ажилладаг хүмүүсийн 67% нь зүрхний шигдээсээр өвчлөх магадлалтай байдаг.

2.Эйфелийн цамхагийг 1967 онд Канадад түр байршуулж байжээ.

3.“Google maps” зөвхөн эх газрыг төдийгүй далай доорхи газрыг ч харуулдаг гэдгийг мэдэх үү?

4.Японы эзэн хааны сүм нь дэлхийд үлдсэн цорын ганц “Эзэн хаан” гэсэн үг орсон сүм юм.

5.Голден Гэйт Бриджээс 1970 оны үеэр үсэрч амиа хорлосон нэгэн залуу “Би гүүрээр алхаж байна. Хэрвээ над руу нэг л хүн инээмсэглэх юм бол би үсрэхгүй” хэмээн бичиж үлдээсэн байна. Тэгэхээр Сан-Франциско хамгийн найрсаг биш хот болж таарлаа.

6.Хүмүүс тэжээвэр амьтдаа хэт их хооллож таргалуулснаас болоод “Гиннесийн ном”-оос “Хамгийн тарган амьтад” ангиллийг хасчээ.

7.Финляндад “Гар утас шидэх тэмцээн” болдог бөгөөд нэгэн төрлийн спорт болтлоо хөгжжээ. Энэхүү тэмцээнд гар утсаа хэн хол шидсэн нь ялдаг байна.

8.Бяцхан гөлөгнүүд анх төрөхдөө ямар ч хараагүй бас сонсголгүй төрдөг ажээ. Ердөө хоёрхон долоо хоногийн дараа л хараа, сонсгол нь хэвийн хэмжээнд хүртэл хөгждөг байна.

9.АНУ-д 1913 он хүртэл шуудангаар хүүхэд илгээхийг хуулиар зөвшөөрдөг байсан байна.

10.Арабын нэгдсэн Эмират улс нь дэлхийн дээрх хамгийн хүйсийн тэнцвэргүй байдалтай улс буюу 100 эмэгтэйд 219 эрэгтэй ноогддог байна.

11.Америкт 1990-2005 оны хооронд 10 хоногт нэг шинэ шорон нээгддэг байжээ.

12.Дэлхий дээрх нийт хүн амын 2% нь ногоон өнгийн нүдтэй байдаг.

13.Америкийн түүхэнд 1900 оноос хойш 2600 гаруй цуврал алуурчид бүртгэгдсэн байна.

14.Испани улсын Бургос хотод зохиогддог “Эл Колачо” хэмээх баяр нь чөтгөр шиг хувцасласан эрчүүд нялх хүүхдүүд дээгүүр харайдаг хачирхалтай уламжлалтай аж.

15.Майкл Жексон нийт 500 сая долларыг тусламж хэрэгтэй газруудад хандивласнаараа “Гиннесийн ном”-д бичигдсэн байдаг.

16.“Харри Потер”-н бүх цувралын 199 бүлэг, 4224 хуудас, 1.090.739 үгийг кино болговол нийт 19 цаг 39 минут болно.

17.Дэлхий дээрх усны эргэлт тасралтгүй явагддаг. Та яг одоо динозаврын хажуугаар урсаж байсан ус ч ууж байж магадгүй.

18.Өдөрт 27 мянган модыг зөвхөн 00-ын цаас хийхийн тулд тайрдаг

19.Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх, шинжлэх ухаанаар батлагдсан арга бол тухайн нутаг дэвсгэрт алга болсон муурыг тоолох. Хэрвээ алга болсон муурны тоо 3 дахин өсвөл газар хөдлөлт маш ойрын хугацаанд болно гэсэн үг.

20.“Муур” гэдэг нь үгийн гарлаараа “Бяцхан, жижиг гөлөг” гэсэн латин үг ажээ.

21.Минж нэвт хардаг зовхитой. Тийм учраас л усан дор нүдээ аньсан ч бүхнийг харж чаддаг.

22.Дэлхий дээр 1200 төрлийн сарьсан багваахай байдаг харин нэг нь ч сохор биш.

 

 

/Online shopping mongolia, Online shop mn, Onlain delguur, Onlain hudaldaa/