
Самарны ач тус
Самрыг дэлхийн судлаач, эрдэмтэд эрүүл мэндэд хамгийн их ач тустай 10 бүтээгдэхүүний нэгт зүй ёсоор тооцдог ба “А”, “Е”, “В” витамин аминдэм түүнчлэн кали, кальци, фосфор төмөр зэрэг бүх төрлийн эрдэс бодис, витаминыг өөртөө агуулж байдаг. Тухайлбал төмөр самаранд, жимс, хүнсний ногоо, үр тариа, маханд байдгаас илүүтэй ихээр агуулагдана. Ийм учраас цагаан хоолтон самрыг илүүтэй үнэлдэг аж.
Мөн самаранд “Омега-3” өөх тос хамгийн ихээр агуулдаг ба хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах альфа-линолийн хүчлийг та хушганаас авч чадах аж. Гэхдээ самрыг шоколад, давс, саахартай хольж идэх нь ямар ч шим тусгүй ба нь харьцангуй илчлэг ихтэй тул хэтрүүлж идэхгүй байх шаардлагатай.
Хүн өдөрт 60 грамм самарыг хүнсэндээ хэрэглэвэл зохистой ба бага балчир хүүхдийг самарны харшилтай эсэхээс хамаарч хүнсэнд нь хэрэглэвэл зохистой.
Мөн дэлхий дээр маш олон төрлийн самрын төрөл зүйл байдаг ба та бүхэндээ түлхүү хэрэглэдэг самар бүхний онцлог, ач тусаас хүргэе.
Ойн самар
Эрч хүч, мэргэн ухаан авчирна. Хураагуур судасны цүлхэн, түрүү булчирхайн эмгэгийн үед юугаар ч орлуулшгүй. Зүрх судсыг бэхжүүлнэ. Чихрийн шижинтэй хүмүүст их зохимжтой. Бусад самартай харьцуулахад нүүрс ус хамгийн бага агуулдаг.
Хушны самар
Давс тунадасжихаас сэргийлэх онцгой бүтээгдэхүүн. Бамбай булчирхайн үйл ажиллагааг хэвшүүлнэ. Эхийн сүүг саамшруулна. Шим тэжээлт аминхүчил хамгаас ихээр агуулагдана.
Хушганы самар
Элэг хамгаална. Дархлаа сайжруулна. Цусны даралт хэвшүүлнэ. Стресс гэж юм байхгүй болно. Нойр сайхан хүргэнэ. Цус багадалттай тэмцэнэ.“В” бүлгийн аминдэм, төмөр агуулна.
Кешью самар
Бие махбодын бодисын солилцоог хэвшүүлнэ. Цусан дахь муу холестеринийг бууруулна. Стресстэй тэмцэнэ. Уураг, өөх тос нүүрс усаар баялаг.
Буйлсын самар
Ханиад намжаана. Цусны даралт бууруулна. Бөөр, цөсний замын эмгэгт зөвлөж байна.Кальци, “В” бүлгийн аминдэм ихтэй.
Бразил самар
Таны биед хэрэгцээтэй элдэв бичил бие махбод болон аминдэм агуулна. Хөгшрөлтийн үйл явцыг сааруулна. Хорт хавдрын өвчлөлөөс хамгаална. Селен, магни, төмрийн эх үүсвэртэй
Ангаахай самар
Эрч хүчний эх үүсвэр. Бие махбодыг тамиржуулж, бэхжүүлнэ. Уураг тархины үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулна. Тэрээр кальци, төмрөөр баялаг.