
Компьютерийн тухай сонирхолтой 10 баримт
Компьютер эсвэл Тооцоолуур гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөгдсөн заавар буюу програмын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.
Компьютер нь маш олон дүрс, хэлбэрээр байдаг. Орчин үеийн компьютертой төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны дунд үед (1940-1941 оны үе) гарсан боловч компьютер гэдэг ухагдахуун ба компьютертой төстэй машинууд урьд нь байсан. Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ. Орчин үеийн компьютерууд нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш жижиг төхөөрөмжүүдтэй ба үүнээс сая, тэрбум дахин илүү хүчин чадалтай. Өнөө үед бол энгийн компьютерууд нь бугуйн цаганд таарахаар жижиг хэмжээтэй байж болох бөгөөд цагны зайгаас хүчээ авах боломжтой болсон. Ингээд компьютерын тухай сонирхолтой 10 баримттай танилцая.
1. Хамгийн анхны ЭНИАК нэртэй компьютер 27 тн жинтэй байжээ.
2. Дэлхий дээрх мөнгөний урсгалын 10 хувь нь л биетээр бодитой оршдог бол үлдсэн 90 хувь нь компьютер-р хийгддэг аж. Нэг ёсондоо дэлхийн мөнгөний эргэлтийн 90 хувь хий хоосон гэсэн үг юм.
3. TYPEWRITER буюу монголоор орчуулбал бичгийн машины бичээч гэх үг нь таны keyboard- оороо нэг эгнээнд байрлах үсгүүдээр бичиж болох хамгийн урт үг юм.
4. Doug Engelbart 1964 онд хамгийн анхны компьютерийн хулганыг модоор хийж байжээ.
5. Дэлхий дээр дунджаар 1 сард 5000 шинэ компьютерийн вирус зохиогддог.
6. Хэрвээ хүний тархи шиг хүчирхэг компьютер бий болох юм бол секундад дунджаар 38000 триллион ажлыг гүйцэтгэх чадавхтай байх аж. Энэ нь ТБ (терабат)-аар тооцох юм бол 3850 тб-ийн чадалтай ой санамжтай байна гэсэн үг юм.
7. АНУ-ын цөмийн зэвсгийн хяналтыг хариуцдаг компьютерийн нууц код 8 жилийн турш 00000000 гэсэн кодтой байжээ.
8. HP, Microsoft, Apple зэргийн нэг том ижил тал нь бүгд анх гараажинд бизнесээ эхлүүлж байсан гэдэг.
9. Хүн дунджаар мин-д 20 удаа нүдээ аньдаг бол компьютерийн урд 7-хон удаа аньдаг
10. Дэлхий дээр өдөр болгон илгээгддэг имэйлүүдийн 80 хувь нь спам мэйл буюу таныг хуурах зорилготой байдаг.