
Компьютерийн вирусын талаарх сонирхолтой 10 баримт
Хэдэн арван жилийн өмнө бол компьютерийн вирус гэгч нь бодит аюул бус цуу яриа төдий байлаа. Гэвч одоо байдал өөр болсон. Одоо үед хорт програмууд /вирус гэж нэрлэж заншсан/ төрийн байгууллагаас эхлээд олон улсын томоохон корпорациуд, жижиг бизнес эрхлэгчид, интернэт хэрэглэгчдэд асар их аюул занал учруулж байна. Туршлагатай хакер, сонирхогчид, заримдаа хүүхдийн зохиосон компьютерийн вирусүүд бол өөрийгөө хувилж бусад програм, файл, хатуу дискний ачаалах хэсэгт нэвтэрч ордог хөнөөлт програмууд юм.
Вирусын дайралтад өртөх эрсдэлгүй хүн гэж үгүй, антивирусын сайн програмтай байсан ч ялгаагүй. Иймд илүү ихийг мэдэх тусам танд төдий чинээ тустай байх болно.
1. Facebook сул талаа олохын тулд системийг нь эвдэж чадсан хүн бүрт 500 доллар төлдөг.
2. “Тройн морь” буюу вирусын нэгэн төрөл нь эртний Грекийн модон морины тухай домгоос үүдэлтэй. Энэ морийг Трой хот руу ажиг сэжиг авахуулалгүй орохдоо грек дайчид ашигласан гэдэг.
3. Компьютерийн аюулгүй байдлын салбар дахь судлаачид, хөгжүүлэгчид асар их хүч хөдөлмөр заран ажиллаж байгаа хэдий ч компьютерийн бүх вирусыг илрүүлж чадах антивирусын програм хараахан хийж чадаагүй л байна.
4. Филиппиний програмист Реонел Рамонес, Онел де Гузман нарын бичсэн ILOVEYOU, эсвэл LoveLetter нэрээрээ алдартай компьютерийн вирус хамгийн их хор хөнөөл учруулсан хэмээн Гиннесийн номд бичигджээ. Дэлхий даяар 3 сая компьютерт нэвтэрч вирусээ тараасан тооцоо бий.
5. Дэлхийн хэмжээнд ашиглагдаж буй бүх компьютерийн 32% нь /бараг 3 компьютер тутмын 1 нь/ ямар нэгэн вируст өртсөн байдаг.
6. 1990 онд 50 төрлийн компьютерийн вирус илрээд байжээ. Харин 1999 оны сүүлчээр 48 мянга болтлоо огцом өссөн байна.
7. Цахим шуудангийн 90% нь вирус агуулсан байдаг тухай мэдээлэл байна.
8. Зөвхөн цахим шуудангаа шалгахад компьютер вирустэхгүй. Харин захидалд хавсаргасан вирустэй холбоосыг дарж орсон тохиолдолд л вирустэй програм ажиллаж эхэлнэ.
9. Компьютерийн вирус болон хакеруудын тоо эрчимтэй өсөж байгаагаас цахим гэмт хэргийн шинэ төрлүүд бий болсоор байна. Кибер гэмт хэрэг нь кибер-терроризм, кибер дайн, кибер сүрдүүлэг зэргээр хүрээгээ тэлэх болжээ.
10. Amazon.com вирусын дайралтад хамгийн их өртдөг хохирогч. Түүний араас Apple, eBay орно.