Зөгийн бал хэрэглэхдээ ихэнх хүмүүсийн гаргадаг 6 алдаа

Монголчууд зөгийн балыг эрүүл мэндэд ач тустай бүтээгдэхүүн хэмээн үздэг. Гэхдээ та зөгийн бал хэрэглэхдээ алдаа гаргавал төдийлөн үр дүн гарахгүй л болов уу.Тиймээс та бүхэндээ хүмүүс зөгийн бал хэрэглэхдээ юун дээр алддаг талаар хүргэе.

  1. Зөгийн балаа хэт халуун усанд найруулж уух.

Зөгийн балыг хэт халуун ус, цай, сүүнд хийж уусгах нь түүнд агуулагдах амин дэмүүдийн устгадаг тул бүлээн ус, сүүнд найруулж ууж байгаарай.

      2. 0-24 сартай хүүхдэд зөгийн бал өгч болохгүй.

Зөгийн баланд агуулагдах Ботулиний хэмээх амин дэмийг 0-24 сартай хүүхдийн ходоод задалж чаддаггүй тул муугаар нөлөөлдөг байна. Харин 3 наснаас дээш хүүхэд болон насанд хүрсэн хүний ходоод Ботулинийг өөртөө шингээх чадвартай болдог тул хүүхэддээ 2 нас хүртэл зөгий бал өгөөд хэрэггүй гэж зөвлөх байна

    3. Зөгийн балыг +40С-ээс дээш халааж болохгүй.

Таны авсан зөгийн бал царцсан байлаа гээд халаах гэж оролдоод хэрэггүй. Учир нь зөгийн балыг +40С-ээс дээш хэмд халаавал биологийн үнэт чанараа алдан сахарын сироп болж хувирдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй байна.

     4. Төмөр халбага ашиглах

Бид зөгийн балыг бага багаар тохируулан хэрэглэх хэрэгтэй.Мөн дээрээс нь төмөр халбагаар авч болохгүй. Хуванцар болон модон халбагаар авах нь зөв бөгөөд гол шалтгаан нь зэвэрдэггүй материалтай.Нэмж дурдахад зөгийн бал идсэн халбагаа зөгийн бал авахдаа дахин хэрэглэж болохгүй.

     5. Буруу хадгалалт

Ихэнх иргэд зөгийн балаа буруу хадгалдаг нь судлагаагаар тогтоогдоод байгаа. Зөгийн балыг дараах байдлаар хадгалаж хэвшээрэй.

  • Хуурай, сэрүүн нөхцөлд
  • Нарны гэрлийн шууд тусгалаас хол
  • Төмөр болон цайрдсан саванд хадгалбал төмрийн исэл явагдаж амин дэмтэй чанараа алддаг.
  • Байнга таглаатай битүү саванд хадгалах

     6. Сахарын өвчтэй хүмүүс зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Чихрийн шижин буюу сахарын өвчтэй хүмүүс зөвхөн эмчийнхээ зөвлөснөөр хэрэглэж болно гэдгийг сайтар анхаараарай. Бас нэг түгээмэл буруу ойлголтыг засах хэрэгтэй. Зөгийн бал нь сахарын өвчинтэй болгодоггүй бөгөөд түүнтэй ямар ч хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл сахарын өвчтэй хүн л зөгийн балыг эмчийн заавраар хэрэглэх ёстой болохоос биш, эрүүл хүн зөгийн бал хэрэглэлээ гээд сахарын өвчтэй болохгүй.