
Жирэмсний 33-34 долоо хоногтойд мэдэж байх зүйлс
- Хөлийн шөрмөс татах, амьсгал давчдах, нойронд муудах байдал илэрч болно.
- Хүүхдийн хөдөлж байгаа нь гаднаас мэдэгдэж, харагдана.
- Зулбах, эсвэл дутуу төрөх эрсдэлийн шинж тэмдэг байгаа эсэхийг шалгаарай.
- Энэ үед хүүхэд төрвөл амьдрах чадвар 50 хувь. Энэ нь ургийн уушгины хөгжил гүйцээгүй байдагтай холбоотой.
Эмчтэйгээ зөвлөх зүйлс:
- Ямар эмнэлэгт амаржих, эмнэлэгтээ хэдийд ямар унаагаар очих, эхийн амрах байранд хэдийд очих зэргийг эмчтэйгээ зөвлөөрэй.
- Умайн булчингийн чангаралтыг бууруулах, намдаахын тулд та яах ёстой вэ?
- Хүүхдээ төрүүлэхэд бэлтгэхийн тулд би юу мэдэж байх ёстой, юу сурах ёстой вэ?
- Хэрэв цусны даралт их бол яах вэ? Цусны даралт ихтэй эсэхээ яаж мэдэх вэ? Хэрэв цусны даралт ихтэй бол миний хүүхдэд яаж нөлөөлөх вэ?