Гэр ахуйн асуудлыг шийддэг 23 бяцхан арга

Гэр ахуйн ажил хийхэд зарим тохиолдолд бидэнд нэлээд хүндрэл гардаг. Тэгвэл эдгээр хүндрэлүүдийг даван туулах бяцхан зөвөлгөөнүүдийг хүргэе. Эдгээр зөвөлгөөнүүд танд цагийг хэмнэхэд туслах бөгөөд одоо үед цаг хэмнэлт маш чухал билээ. Тиймээс заавал сонирхоод уншаарай.

1.Ямарваа нэгэн шинэ зүйл худалдаж авсны дараа код, үнийн цаас гэх мэт зүйлүүдийг хуулж авахад хэцүү байдаг билээ. Тэгвэл сэнсээр хэсэг хугацаанд үлээлгэсний дараа хуулахад хялбар байдаг байна.

2.Нимбэгний шүүс ямар ч цайруулагч бодисыг орлож чаддаг. Угаалга хийхдээ ¼, ½ нимбэгний шүүсийг нэмж хийвэл өнгөө алдсан цагаан цамц сэргэх болно.

3.Шилний үнэрийг арилгахын тулд нэг халбагаа гич хийгээд угаагаарай.

4.Урагдсан трикогоо битгий хаяарай. Түүгээр чимэглэлийн лааны тоос арчихад хялбар байдаг.

5.Нарийхан хоолойтой ваар, шилийг угаахад хэцүү байдаг. Тэгвэл нэг хоолны халбага цагаан будааг шилэндээ хийж, дээрээс нь халуун хөөстэй ус хийгээд сэгсэрч болох юм байна.

6.Аяга таваг угаагч саванд хундага, бакал хийж байгаа бол тэднийг хооронд резинээр холбоорой. Тэгвэл хагарах аюул гэж үгүй болно.

7.Зөөлөн тавилга дээр чинь гэрийн тэжээвэр амьтны үс наалдаад авахад хэцүү байна уу? Тэгвэл зүгээр л нойтон резинэн бээлийгээр төвөггүй авч болох юм байна.

8.Тавилгынхаа өнгийг өнгөнийх нь дагуу сонгосон гутлын тосоор сэргээж болно.

9.Бага зэрэг усанд найруулсан элсэн чихэр гарны тосыг арилгах шилдэг арга.

10.Хулдаасны өнгийг сэргээе гэвэл шүдний оогоор цэвэрлэж болно.

11.Кофены шүүлтүүрээр зурагт, компьютер, хөгжим гэх мэт зүйлүүдийг арчихад эвтэйхэн.

12.Гамбанзнаас ямарваа нэгэн толбыг арилгахад нимбэгний шүүс тус болно. Нимбэгийг дундуур нь хувааж толботой хэсгээр арчиж 20 минутын дараа угаана.

13.Толин дээр наалдсан ямар нэг наалт, цавуулаг зүйлийг арилгахын тулд майонез түрхээд уян шпателиар хусахад хангалттай.

14.Зэсээр хийсэн зүйлийг цэвэрлэхдээ уксус, давс, гурилыг ижил хэмжээгээр хийсэн хольцоор арчина.

15.Түүдэг гал асаахад, зориулалтын гал асаах шингэнээс илүү бидний идэх дуртай чипс тусална. Бүр нойтон модийг ч асаах чадвартай аж.

16.Бялуу, амтат жигнэмэг хийхэд, өндөг байхгүй бол бананаар орлуулж болно. Тал банана нэг өндөгтэй тэнцэнэ.

17.Чахарсан дуу орсон паркетан шалны дууг арилгахдаа хүүхдийн нунтаг цацлага бага зэргийг цацчих.

18.Сэнсэн дээрээ хатаагч хуудас наагаад асаачих. Ямар ч цацлага хэрэглэхгүйгээр гэр чинь сайхан үнэртэй болно.

19.Шалчийж хавтгай болсон дэрийг наранд 30 минут байлгахад нарны гэрэл чийгийг шингээж, дэр бөмбөгөр болдог.

20.Халцарсан мебель тавилгаа хушгаар үр.

21.Савхин бээлийг цагаан цуутай усаар арчвал зөөлөн болно.

22.Индүүнд үл мэдэг шарласан хувцасны толбон дээр сонгины шүүс түрхээд хэдэн цаг болсны дараа угаахад толбо арилна.

23.Индүүний ул шарлавал тэр дор нь цэвэрлэх хэрэгтэй. Харин хутга юм уу үзүүртэй зүйлээр хусаж болохгүй. Индүү халаагаад, орос цуугаар чийглэсэн даавуугаар бүлээн индүүгээ арчаад ноосон даавуугаар арчаад ноосон даавуун дээр нимгэн тараасан давсан дээгүүр зөөлөн үрнэ.

 

/Онлайн худалдаа, Onlain delguur, Online дэлгүүр/