
Витаминыг сонгохдоо юуг анхаарах вэ?
Орчин үеийн анагаах ухаанд амин дэмийг эрдэс бодисын нэгэн адил өөрөө эрчим хүч, нөхөн төлжилтийн эх үүсвэр болдоггүй боловч аливаа амьд биеийн биологийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэгтэй хэмээн тодорхойлсон байдаг.
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд, хүүхдийн ид өсөлт болон халдварт өвчин, агаарын даралт нэмэгдэх, гадаад орчны халуун ихсэх, антибиотик ихээр хэрэглэж буй үед амин дэмийн хэрэгцээ ихэсдэг. Тиймээс хавар гадаад орчны халуун ихэсч буй энэ үед дархлаа дэмжих зорилгоор шаардлагатай амин дэмүүдийг нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй.
Гэхдээ сүүлийн үед амин дэмийг нэмэгдэл хоол хүнс байдлаар бус, эм гэж үзэн эмийн тунгаар хэрэглэх ёстойг мэргэжилтнүүд анхааруулж байна. Амин дэм худалдан авахдаа савлагаа, лацны бүрэн бүтэн байдал болон хадгалах хугацааг сайтар шалгаж авч байгаарай. Мөн хэрэглэж байх явцдаа өрөөний температурт нар тусахааргүй газар хадгалах нь чанарыг алдагдуулахгүй байхад тустай.
Витамины төрөл шинж чанар
Витамин нь капсултай, үрлэн, зөөлөн гелэн, резинэн чихэр шиг, нунтаг, шингэн гээд олон төрлөөр худалдаалагддаг. Магадгүй та ямар шинж чанартайг нь авахаа мэдэхгүй эргэлзэж байвал Монголчуудын түгээмэл хэрэглэдэг, капсултай, үрлэн, резинэн чихрэн хэлбэртэй витаминуудын давуу талыг танилцуулж байна.
Капсултай витамины давуу тал
- Өвөрмөц олон найрлагатай
- Битүүмжилсэн хатуу царцмаг гадаргуутай тул агаар орохгүй
- Витаминд орсон мэдрэмтгий найрлагуудыг хамгаална
- Ходоод гэдэсний үрэвслийг бууруулна
- Үнэргүй, амтгүй, залгихад хялбар
- Тос болон тосонд уусамтгай шим тэжээлийг зөөвөрлөдөг
Үрлэн витамины давуу тал
- Түгээмэл хэрэглэгддэг,харагдах үзэмж сайн
- Ердийн хэмжээтэй, дүрстэй
- Эмийн дундах зураас нь хуваахад илүү хялбар
- Өртгийн хувьд хямд
- Хурдан уусдаг
Гамми витамин /Резинэн чихэр шиг/ витамины давуу тал
- Витамины агууламж харьцангуй бага тул хүүхдэд илүү тохиромжтой. /витамины хэрэгцээ нөхөх зайлшгүй шаардлагатай үед насанд хүрсэн хүнд хангалттай хэмжээгээр нөлөөлж чадахгүй/.
- Энгийн витаминыг бодвол чихэр их агуулдаг гэхдээ таны болон хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй
- Дотроо хэд хэдэн чухал эрдэс бодис агуулсан байдаг.
Хүүхдийн төрөл бүрийн витаминыг гэртээ хүргүүлж авахыг хүсвэл энд дарна уу.
/Onlain hudaldaa,Onlain delguur,Online shop mn/